Төрийн албыг цомхон болгох хэрэгтэй гэв

2017 оны 10 сарын 27

Arslan.mn

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүд саналаа хэлсэн бөгөөд гишүүдийн зүгээс “Төрийн албыг цомхон болгох” асуудлыг багагүй ярьж санал нэгдэж байв.

Тухайлбал УИХ-ын гишүүн Н.Учрал “Төрийн албыг цомхон болгох хэрэгтэй. Өнөөдөр төсвийн мөнгийг захиран зарцуулах асуудал маш муу байна” гэв.

Ж.Ганбаатар: Өнөөдөр монголын нийт ажилчдын 20 хувь нь төрийн албанд ажиллаж байна. Тиймээс энэ тоог бууруулах хэрэгтэй. Бусад улсад бол 10 хувь байхад хангалттай гэж үздэг жишиг бий” гэсэн юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
48688
1 эможи
keyboard_arrow_up