УИХ-ын дарга З.Энхболд ИТАР-ТАСС агентлагт ярилцлага өглөө

2014 оны 6 сарын 24

Улсын Их Хурлын дарга З.Энхболд Оросын мэдээллийн ИТАР-ТАСС агентлагт өчигдөр ярилцлага өгөв. Оросын мэдээллийн ИТАР-ТАСС агентлаг 1992 онд Зөвлөлтийн Цахилгаан мэдээллийн агентлагийн бааз суурин дээр байгуулагдсан.

 

Тус агентлагийн үүсэн байгуулагдсан түүхэн замнал нь 1904 оноос эхтэй ажээ. ИТАР-ТАСС мэдээллийн агентлаг нь Оросын мэдээллийн орон зайд чухал байр суурь эзэлж, олон улсын талбарт нэр хүндтэй байр суурь эзэлдэг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт тус агентлагийн 70 гаруй салбар, сурвалжлагчийн цэг ажиллаж байна. Оросын мэдээллийн ИТАР-ТАСС агентлаг Монгол Улсын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагтай эртний түнш. 2006 оны арванхоёрдугаар сард хоёр агентлаг мэдээллийн салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ.

Ярилцлагын үеэр хоёр орны харилцаа, түүний дотор парламент, парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагаа, хоёр орны иргэд харилцан зорчих визийн асуудал болон бусад асуудлыг хөндлөө.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Оросын мэдээллийн ИТАР-ТАСС агентлаг албан ёсоор нийтэлсний дараа хөрвүүлэн хүргэх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4836
0 эможи
keyboard_arrow_up