Х.Баделхан: Ипотекийн зээлийг боловсронгуй болгоход анхаарч ажиллана

2017 оны 10 сарын 19

"87.5 хувийн саналаар Х.Баделхан Барилга, хот байгуулалтын сайд боллоо"

Arslan.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Барилга, хот байгуулалтын сайдаар Х.Баделханыг томилох эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авав.

Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү "8 хувийн зээлийн асуудлыг цаашид хэрхэн шийдэх талаар тодруулахад Х.Баделхан "Ипотекийн зээл гэж анхаарал татсан асуудал байна. 4.1 их наяд төгрөгийн зээлээр 90 мянга гаруй хүн орон байртай болжээ. Цаашид ипотекийн зээлийг боловсронгуй болгох, цар хүрээг нэмэгдүүлэх, гадаад дотоодоос хөрөнгө босгох асуудалд анхаарна" гэв.

Мөн гишүүд Барилга, хот байгуулалтын сайдаар Х.Баделханыг томилох үеэр санал хэлж байна.

Arslan.mn

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Цэвэрлэх байгууламжийн асуудлыг барилга хот байгуулалтын яам дангаараа авч асуудлыг хурдан шийдэх шаардлагатай байна. Гэр хорооллын халаалтыг газаар шийддэг болох талаар анхаарч ажиллах хэрэгтэй. Мөн барилга барих ТЭЗҮ-г авах дамжлагыг хяналтад оруулахгүй бол энэ нь авлигын гол үндэс болдог. Үүнийг цэгцэлж чадвар барилгын үнэ ч багасах боломжтой.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Барилга хот байгуулалтын яам Улаанбаатар гэх вант улсыг давж ажлаа хийж чадах уу гэдэг нь анхаарал татаж байна. Одоо мөрдөгдөж байгаа газрын тухай хуулийг өөрчлөх шаардлагатай. Тэгэхгүй бол газар олголтоос эхлээд бүх зүйл нь ямар ч эмх замбараагүй яваад байна. 

УИХ-ын гишүүн, Х.Баделхан нь Барилга хот байгуулалтын сайдад 87.5%-иар дэмжигдэж, томилогдлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
48320
6 эможи
keyboard_arrow_up