УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 15 цагаас болно
2017 оны 10 сарын 17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 15 цагаас болно.
Учир нь УИХ-ын дарга М.Энхболдод сая Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд нарыг томилуулах саналаа өргөн мэдүүлсэн тул чуулганы хуралдааныг хуралдуулахаар цаг товлосон байна.
Чуулганы хуралдааны өмнө 12 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Шадар сайд болон ЗГХЭГ-ын даргын томилгоог хэлэлцэх юм. Үүний дараа бусад байнгын хороо хуралдаж, харьяалах салбарын сайдыг томилох эсэх асуудлыг хэлэлцэхээр тогтжээ.
Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр УИХ хүн бүрээр хэлэлцэж томилно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
48219
0 эможи