Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Цалин нэмэх боломжгүй

2017 оны 10 сарын 05

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:  Багш нарын цалинг нэмэх бололцоотой юу. Энэ талаар мэдээлэл өгөөч. 

Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн: Төсвийн орлого 900 орчим тэрбум төгрөгөөр давахаар тооцсон.  Үүний 498 тэрбумыг нэг удаагийн шинж чанартай өр төлбөр гэх мэт зүйлд зарцуулахаар төсөвт зохицуулалт хийлээ. Энэ оныг дуустал бүх хүүхдэд 20 мянган төгрөг олгоход 105 тэрбум шаардагдаж байгаа. Шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг суулгасан. Төсвийн тодотголоор төрийн албан хаагч нарын цалинг нэмэх бололцоогүй байгаа. Олон улсын валютын сантай тохирсон хөтөлбөрийн хүрээнд 2018 онд ч цалин нэмэх бололцоогүй. Харин ахмадын тэтгэвэр нэмэгдэнэ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47830
1 эможи
keyboard_arrow_up