У.Хүрэлсүх: Дубайн гэрээг шалгаж үзнэ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байна. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож буй гишүүд нэр дэвшигч У.Хүрэлсүхээс асуулт асууж хариулт авсан.
Д.Тэрбишдагва: -Оюутолгойн асуудлыг яах вэ. Мөн олон жил яригдаж байгаа Эгийн голын цахилгаан станцын асуудлаар ямар байр суурьтай байгаа вэ?
У.Хүрэлсүх: -Оюутолгойн асуудлаархи Дубайн гэрээг шалгаж үзнэ. Үнэхээр хууль бус зүйл байгаа бол хууль, олон улсын гэрээнд нийцүүлэх ёстой гэж бодож байна. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулна. Гэхдээ эцсийн шийдвэрийг УИХ-аар гаргуулна. Эгийн голын усан цахилгаан станцын асуудлаар ОХУ-тай санал зөрөлдөж байгаа. Усны нөөцтэй холбоотой асуудал учраас ОХУ болгоомжтой ханддаг. Түүнээс биш манай талаас шалтгаалсан зүйл байхгүй. Энэ талаар ОХУ-тай яриа хэлэлцээ хийнэ. Засгийн газраа бяртай байгаасай гэж бодож байна. Тиймээс парламентаас Засгийн газрынхаа зарим бүрэлдэхүүнийг сонгоно.