УИХ-ын намрын ЧУУЛГАНААР ямар асуудлууд хэлэлцэх вэ?

2017 оны 10 сарын 03

Arslan.mn

УИХ-ын намрын ээлжит чуулган Ерөнхий сайд, Засгийн газрын бүрэлдэхүүнтэйгээр ажлаа эхлүүлж байна. Энэ удаагийн Засгийн газарт хэлэлцэх хэд хэдэн чухал асуудлууд бий. Тухайлбал,

Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Ялангуяа нийгмийн хангамж, цалин урамшууллын асуудал дээр тодорхой заагтай олгох боломж нь шинэ Засгийн газарт байгаа.
Үндсэн хуультай холбоотойгоор ард нийтийн санал асуулга заавал явуулах ёстой гэсэн нийгмийн хүлээлт бий. Үндсэн хууль нийт ард иргэдийн ойлголцол, улстөрийн намуудын зөвшилцөл дээр батлагдах ёстой хэмээн сөрөг хүчний зүгээс мэдэгдээд буй
Банк санхүүгийн систем өөрчлөгдөх хуулиудыг хэлэлцэхээр байгаа. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын, Монголбанкны тухай хууль болон Банкны тухай хууль
Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийг хэлэлцэнэ.
Ерөнхийлөгчийн санаачилсан Баялгийн хуваарилалтын тухай хуулийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг хамтарч оруулж ирэх нь зүйтэй гэж үзсэн
Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл;
Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл;
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон бусад гэсэн асуудлаар хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47708
0 эможи
keyboard_arrow_up