2018 оны Төсвийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

2017 оны 10 сарын 02

Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн 2018 оны төсвийн тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүллээ. Төсвийн төсөлд Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийн хүрээнд төсвийн сахилга батыг сайжруулах зэрэг зорилтын хүрээнд боловсруулсан гэдгийг Сангийн яам мэдээлсэн.

Arslan.mn

Төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 7.2 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 23.8 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 9.8 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 32.4 хувь байхаар төсвийн төсөлд тусгаад байна.

Үүнээс гадна нэгдсэн төсвийн нийт алдагдлыг дотоодын нийт бүтээгдэхүүний 8.6 хувьтай тэнцүү буюу 2.6 их наяд төгрөг байхаар тооцоолж байна. 2018 оны төсвийн төсөлтэй зэрэгцээд 2017 оны төсвийн тодотголыг мөн УИХ-д өргөн барилаа. Үүнд төсвийн зардлыг нэмэх шаардлагатай байгааг онцолсон байна. Тэдгээрийн нэг шалтгаан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бүх хүүхдэд "Хүүхдийн мөнгө"-ийг олгохоор шийдвэрлэсэн. Энэ талаар Олон Улсын Валютын Сантай тохиролцсон учраас төсөвт нэмэлтээр тусгах шаардлагатай болсныг Сангийн яам мэдээллээ.

Үүнээс гадна төсвийн давсан орлогоос 500 тэрбум хүртэл төгрөгийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан арга хэмжээ болон сургууль, эмнэлгийн засварын ажил, мал амьтны гоц халдварт өвчний улмаас учирсан хохирлыг барагдуулах гэх мэт ажлын зардлыг нэмж тооцох саналтай байна. Энэ мэтчилэн бусад үндэслэл, шаардлагын дагуу холбогдох өөрчлөлтүүдийг төсөвт тусгаснаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 0.5 хувиар сайжирч дотоодын нийт бүтээгдэхүүний -9.9 хувь болох боломжтой гэдгийг төсвийн танилцуулгад дурджээ. Энэ жилийн хувьд нүүрсний экспортоос олох орлого огцом өссөн байна. Зөвхөн оны эхний хагас жилд л гэхэд экспорт өмнөх оны мөн үеэс нэг тэрбум ам.доллараас өссөнөөр төсвийн орлого нэмэгдэх таатай нөхцөл бүрдээд байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47664
0 эможи
keyboard_arrow_up