ФОТО: УИХ-ын намрын ээлжит ЧУУЛГАН НЭЭЛТЭЭ хийлээ

2017 оны 10 сарын 02

ARSLAN.mn

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулган өнөөдөр (2017.10.02 ) 10 цаг 10 минутад гишүүдийн 67,1 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүний үүрэг гүйцэтгэгчид, Үндсэн хуулийн цэцийн дарга, зарим гишүүд, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга М.Энхболд үг хэллээ. Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, Төсвийн бодлогыг эмхлэн цэгцэлж, төсвийн гүйцэтгэл, түүнд тавих хяналтыг сайжруулж, ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр улс орны эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч эхэллээ. ОУВС-гийн ажлын хэсэг хөтөлбөрийн хэрэгжилтийн эхний шатанд үнэлгээ хийгээд, тавьсан зорилтууд бүрэн биелж байна гэж үзсэн. Давж биелсэн орлогын тал орчим хувиар хуримтлал үүсгэж буй нь зээллэгийн хэмжээг бууруулан, өрийн өсөлтийг хязгаарлах боломж бүрдүүлж байна гэж тэд дүгнэсэн. Эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүрлээ. Цаашид өсөлт нэмэгдэж, инфляци дунд хугацаанд зорилтот 8 хувийн орчимд тогтворжих төлөвтэй байна. Үүнийг үндэслэн Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн. Эдгээр нь гадаад, дотоод орчноос Монголын эдийн засаг, санхүүгийн байдалд өгч байгаа бодит үнэлгээ, дүгнэлт юм гэдгийг онцолж байлаа.

ARSLAN.mn

Мөн тэрбээр, Зарим нааштай өөрчлөлт гарч байгаа ч шинэ Засгийн газрын өмнө хүндрэл бэрхшээлтэй асуудлууд, сорилт шалгуур чамгүй бий. Өрийн хэмжээ нимгэрэх болоогүй, тийм боломж хараахан бүрдээгүй байгаа. 2017 оны наймдугаар сарын байдлаар Засгийн газрын гадаад, дотоод өр, зээллэгийн өнөөгийн үнэ цэнээр тооцсон үлдэгдэл 19.8 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 73.8 хувьтай тэнцэж байна. Он гараад “Чингис”, “Дим Сам” бондын зээлийн эхний төлбөр гэрээний дагуу хийгдэж эхлэх ёстой. Энэ бол шинээр байгуулагдах Засгийн газрын төдийгүй Монгол Улсын өмнө тавигдаж байгаа томоохон сорилт юм гэдгийг дурдав.

      Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн багш нар, эмч, эмнэлгийн ажилтнууд цалин хөлсөө нэмүүлэх шаардлага тавиад багагүй хугацаа өнгөрч байна.

    Бид тэтгэвэр, тэтгэмж, цалинг үе шаттай нэмэгдүүлэх, тэр дундаа багш, эмч, эмнэлгийн ажилтны ажлын ачаалал, ур чадвар, мэргэшил, ажлын үр дүн, ажилласан жилээс хамаарсан цалин хөлс, урамшууллын тогтолцоог бий болгох зорилт дэвшүүлсэн. Энэ зорилтыг хэрэгжүүлэх талаар авч байгаа арга хэмжээ, ямар хугацаанд, ямар түвшинд хүргэх талаарх бодлогоо иргэд, олон түмэнд ойлгомжтой, тодорхой мэдээлэх, санал бодлыг нь сонсох шаардлагатай байна. Улмаар улс орны санхүүгийн бололцоонд тулгуурлан багш, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг шат дараатай нэмэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэдгийг Улсын Их Хурлын дарга онцоллоо.           

Дараа нь Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэв.

ARSLAN.mn

Тэрбээр хэлсэн үгэндээ, Цаг алдалгүй шийдвэрлэх эн тэргүүний ажил бол Засгийн газрыг богино хугацаанд эмхлэн байгуулж, ажилд нь шуурхай оруулах асуудал болоод байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд би шинэ Засгийн газартай улс төржилтгүй, бодитой хамтран ажиллах, улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг хамтдаа даван туулах эрмэлзэлтэй байна гэдгээ онцолсон. Мөн Монгол Улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах шаардлага байгаа нь зүй боловч үндэсний онцлог, эрх ашгийг тусгасан заалт оруулж чадаж байгаа юу гэдгийг бодолцох хэрэгтэй. 2015 онд Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталсан ч бодитой хэрэгжсэнгүй. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг худалдан авах ёстой ч ажил хэрэг болж чадахгүй байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, дотоодын худалдан авалтыг нэмэгдүүлэхэд яам, тамгын газрууд онцгойлон анхаарахыг чухалчлав.  


   УИХ-аар 2018 оны төсвийн хуулийг батлахдаа алдагдалгүй, чамбай төсөв батлах шаардлага байна. Улмаар газрын доорхи баялгийг Үндсэн хуульд нийцүүлэх замаар ард түмэнд  өгөөжөө өгөх эрх зүйн орчин бүрдүүлэхийн төлөө УИХ ажиллах учиртайг гишүүдэд сануулав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

 

ARSLAN.mnARSLAN.mnARSLAN.mnARSLAN.mnARSLAN.mnARSLAN.mnARSLAN.mnARSLAN.mnARSLAN.mnARSLAN.mnARSLAN.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47654
0 эможи
keyboard_arrow_up