Ж.Батзандан гишүүн мэдээлэл хийлээ
УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр өрийн ордны "Г" танхимд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар томилогдсон тул байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Ганбатын нэрийг дэвшүүлж байгаа талаар өчигдөр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат танилцуулсан юм.
Өчигдөр болсон Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын гишүүд УИХ-ын гишүүн Ж.Батзанданг нэр дэвшүүлэн өрсөлдүүлэх горимын санал гаргасан ч АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, намын бүлэг Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Ганбатыг нэр дэвшүүлэхээр шийдвэрээ гаргасан гэж мэдэгдсэн юм.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ асуудалтай холбогдуулан Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвших хүсэлтэй байгаагаа илэрхийлж УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатад шаардлага хүргүүлсэн талаар мэдээлэл хийлээ.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)