Намрын чуулган ирэх сарын 2-нд нээлтээ хийнэ

2017 оны 9 сарын 25

УИХ-ын Дэгийн тухай хуульд зааснаар намрын чуулганыг жил бүрийн аравдугаар сарын 1-нд нээдэг. Намрын чуулганыг нээх өдөр ням гаригт таарч байгаа тул УИХ-ын намрын чуулганыг ирэх сарын хоёрны өдөр буюу даваа гаригт нээхээр болжээ.

Arslan.mn

Монгол Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэнэ:

-Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл;
-Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл;
-“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
-Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл;
-Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл;
-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл;
-Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
-Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
-Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
-Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл;
-Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
-Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл;
-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
-Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;
-Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
-Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
-Бусад.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47357
0 эможи
keyboard_arrow_up