О.Баасанхүү гишүүн хоёр хуулийн төсөл өргөн барилаа

2014 оны 6 сарын 20

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү Эрүүл мэндийн тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр  өргөн барилаа.

Улсын Их Хурлаас 2011 оны 5 дугаар сарын 5-ны өдөр баталсан Эрүүл мэндийн тухай хуулиар эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий эрүүл мэндийн байгууллагын төрлүүдийг тогтоожээ.

Бүс нутгийн болон улсын хэмжээнд иргэдэд эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх бүсийн оношилгоо, эмчилгээний төв, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв зэрэг эрүүл мэндийн байгууллагууд дэргэдээ өөрийн эмийн сантай байх нь зүйтэй гэж хууль санаачлагч үзэж байгаа юм байна. Энэ нь эм, эмнэлгийн хэрэгсэл худалдах, хэрэглэхтэй холбогдон гардаг зөрчил, дутагдал багасах эрх зүйн механизм бий болж, улмаар хүн амыг чанарын шаардлага хангасан баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслээр хангах, өөрийн эмчийн бичсэн эмийн жороор үйлчлүүлэгчид эм олгож, эмийн зүй зохистой хэрэглээнд хяналт тавих, эмийн үнэ зохистой байх зэрэг давуу талтай ажээ. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар хуулийн хэрэгжилт сайжран, эм, эмнэлгийн хэрэгслийг худалдах, эмийн зохистой хэрэглээтэй холбогдон гарч байгаа зөрчил, дутагдал багасах эрх зүйн орчин бий болох юм байна.

Тамхины хяналтын тухай хуулийн зарим зохицуулалтыг амьдрал практикт хэрэгжүүлэхэд тодорхой хүндрэлтэй тулгарч байгааг хууль санаачлагч дуулгасан. Тухайлбал, манай улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжийн буюу сумын онцлог болон ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрны байршил зэргээс шалтгаалан “500 метрийн дотор” гэсэн зохицуулалтыг хэрхэн хэрэгжүүлэх нь ойлгомжгүй байдал үүсгэж байгаа. Энэ нь тамхи худалдах тусгай зөвшөөрөл эзэмшигч хууль зөрчих нөхцөл буй болгож байна гэж хууль санаачлагч үзэж байна. Тиймээс “байрнаас 500 метрийн дотор” гэснийг “ байрны гаднах хашаанаас 250 метрийн дотор” гэж амьдралд хэрэгжих бололцоотойгоор өөрчлөх нь зүйтэй гэж үзэж байгаа юм

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4734
0 эможи
keyboard_arrow_up