С.Жавхлан: Засгийн газрыг унагах, намынхаа хэрүүлийг урдаа барьснаас болж Монголчууд хохирч байна

2017 оны 9 сарын 18

УИХ-ын гишүүн С.Жавхлан Төрийн ордонд Засгийн газрын асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлж өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

ARSLAN.mn

Тэрээр, "Есдүгээр сарын 8-нд УИХ-ын чуулганаар Засгийн газрыг огцруулах талаар хэлэлцсэн. Миний бие энэ үеэр өвлийн бэлтгэлийн талаар хуралдах ёстой байсан гэсэн байр суурь илэрхийлсэн.

Засгийн газрыг унагах, намынхаа хэрүүлийг урдаа барьснаас болж Монголчууд хохирч байна. Монголчууд намар, зунжингаа хэрэлд гэж та нарыг гаргаагүй. Хүйтэн өвөл дөхөж байгаа энэ үед Засгийн газраа 10 хоногийн дотор эмхлэн байгуул гэж хэлж, анхааруулсан.

Өнөөдрийг болтол хэрүүл дуусахгүй, Монгол түмэн, засгийг эзэнгүйдүүлж орхиж байна.

Энэ 10 дахь хоног дээр би дахин анхааруулга хэлэх гэсэн юм. Энэ хүмүүсийн хэрүүл нь тэндээ юм байгаа биз. Монголын ард түмэн тэвчихгүй шүү.

Багш, эмч нарын асуудал, малын гоц халдварт өвчин, хадлан ургац гээд хариуцаж байгаа хүн алга. Үүний бүх хариуцлагыг энэ хэрүүлийг хийсэн бүх хүн хариуцна шүү гэж би анхааруулъя" хэмээлээ.

ARSLAN.mnARSLAN.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47164
1 эможи
keyboard_arrow_up