Газрын тухай хуулийг татан авлаа

2014 оны 6 сарын 20

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдан эхэллээ. УИХ-ын дарга З.Энхболд Газрын тухай хуулийг татан авсан тухай танилцууллаа. Одоо Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны гүйцэтгэлийн тайлан /нэг дэх хэлэлцүүлэг/-ийг хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.Улаан танилцуулж байна.Дараагаар нь  Санхүүгийн тайлангийн талаарх дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий  аудитор А.Зангад танилцуулах юм.

Дашрамд дурдахад Засгийн газрын хуралдаан 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр болж, Газрын тухай багц хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг эргүүлэн татах тухай хэлэлцлээ. Үндсэн хуульд нийцүүлэн боловсруулсан Газрын тухай багц хуулийн төсөлд газрыг гадаадын иргэн, аж ахуйн нэгжид өмчлүүлэх, эзэмшүүлэхийг зөвшөөрсөн заалт тусгасан мэтээр мушгин гуйвуулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглан иргэдийг төөрөгдүүлж, гүтгэлгийн чанартай мэдээлэл цацагдаж байгаа учраас Засгийн газар 2013 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Газрын тухай багц хуулийн төслийг эргүүлэн татахаар шийдвэрлэлээ. Мөн хуулийн төслийг олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээж, нээлттэй хэлэлцүүлсний үндсэн дээр дахин өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4707
0 эможи
keyboard_arrow_up