УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдахгүй

2017 оны 8 сарын 31

Засгийн газрыг огцруулах санал өргөн барьсан тохиолдолд Байнгын хороо долоо хоногийн дотор хэлэлцэж дүгнэлт гаргах ёстой. Үүний дагуу өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Засгийн газрыг огцруулах саналыг хэлэлцсэн. Одоо мөн долоо хоногийн дотор чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эцэслэн шийдвэрлэнэ. УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр ээлжит бус чуулган хуралдуулах захирамж гаргахдаа энэхүү хугацааг тооцоолон есдүгээр сарын 7-ныг хүртэл чуулганыг хуралдуулах захирамж гаргасан. Өөрөөр хэлбэл, 7-ноос өмнө чуулган хуралдаж Засгийн газрыг огцруулах саналыг эцэслэн шийдвэрлэх юм. Чуулганы нэгдсэн хуралдаан хэзээ болох нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд өнөөдөр л лав хуралдахгүй гэдгийг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46516
0 эможи
keyboard_arrow_up