Ээлжит бус чуулган хуралдуулах захирамж гарчээ

2017 оны 8 сарын 31

УИХ-ын дарга М.Энхболд "Ээлжит бус чуулган товлон зарлах тухай" захирамж гаргажээ. Захирамжийн дагуу чуулганы хуралдаан энэ сарын 30-наас ирэх сарын 7 хүртэл хуралдаж, Ерөнхий сайдыг огцруулах, эсэх тухай асуудлыг хэлэлцэх юм байна.

Дашрамд, УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий 30 гишүүн Засгийн газрыг огцруулах хүсэлтийг хууль тогтоох байгууллагад өргөн мэдүүлээд байгаа.

УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 391.1. зүйлд

-Ерөнхий сайд эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхийн хугацаанаас өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан, түүнчлэн мөнхүү шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан Засгийн газрын гишүүний саналыг Улсын Их Хуралд оруулсан бол холбогдох Байнгын хороо уг асуудлыг долоо хоногийн дотор хэлэлцэн санал, дүгнэлт гаргахаар заажээ.

Байнгын хорооны санал дүгнэлт гарснаас хойш долоо хоногийн дотор УИХ-ын чуулганаар хэлэлцэн ил санал хураалт явуулах бөгөөд чөлөөлөгдөх хүсэлтийг нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бол Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хуулийн заалттай юм.

Засгийн газрыг огцруулах албан бичиг өргөн мэдүүлснээс хойш өнөөдөр долоо хонож байна. Тиймээс хуулийн хугацаандаа буюу өнөөдөртөө багтаж УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46513
0 эможи
keyboard_arrow_up