Хүний эрхийн дэд хорооны дараагийн хуралдааныг товлов

2014 оны 6 сарын 18

Сэжигтнийг баривчлах, сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих, хорьж мөрдөх хугацааг сунгах, цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээ нь хүний эрх, эрх чөлөөг зөрчиж байгаа эсэхэд хяналт, шалгалт хийж, үр дүнг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 10.00 цагт Төрийн ордоны В танхимд боллоо.
Хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Батзандан болон ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийн гишүүн Хууль зүйн яамны дэд сайд Э.Эрдэнэжамьяан, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг, Нийслэлийн прокурорын орлогч Ц.Батболд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын Их Хурлын Тамгын газрын холбогдох ажилтнууд оролцов. Улсын Их хурлын гишүүн Ж.Батзандан ажлын дэд хэсгийн үйл ажиллагааг тодорхой болгосон хөтөлбөр гаргах, холбогдох байгууллагуудаас мэдээлэл, судалгаа гаргуулан авч нэгтгэх болон дараагийн хуралдааныг 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Хууль зүйн яамны хурлын танхимд хуралдуулах чиглэл өглөө.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4615
0 эможи
keyboard_arrow_up