Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасныг шалгуулахаар АТГ, ТЕГ-т ханджээ

2017 оны 8 сарын 04

Шадар сайд У.Хүрэлсүхийн Ажлын албаны ахлах зөвлөх Б.Энх-Амгалан, зөвлөх А.Үйлстөгөлдөр нар өнөөдөр шуурхай мэдээлэл хийлээ. Өчигдрөөс эхлэн цахим орчинд Шадар сайд У.Хүрэлсүхийг чагнасан, мөрдсөн талаар мэдээлэл цацагдлаа. Харамсалтай нь энэ үнэн.



2017 оны долоодугаар сарын 3-ны өдөр бид нар энэ тухай ТЕГ, АТГ-т шалгуулах тухай албан бичиг явуулсан. Шадар сайд уг асуудалд нухацтай хандаж, холбогдох хуулийн дагуу шалгуулах нь зөв гэж үүрэг өгсөн. Үүний дагуу шалгах үйл явц өргөж байгаа.

Өргөдөл өгснөөс хойш нэг сарын хугацаа өнгөрлөө. Өнөөдрийн байдлаар тус газруудаас бидэнд ямар нэг хариу мэдээлэл өгөөгүй байна гэлээ.

123

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
45676
0 эможи
keyboard_arrow_up