УИХ-ын дарга З.Энхболд НҮБ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

2014 оны 6 сарын 17

Улсын Их Хурлын дарга З.Энхболд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагчийн орлогч бөгөөд Ази, Номхон далайн бүсийн товчооны захирал Хаолянь Шу болон албаны бусад төлөөлөгчдийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав. УИХ-ын дарга уулзалтын эхэнд ноён Хаолянь Шутай уулзаж байгаадаа баяртай буйгаа илэрхийлээд Монгол Улс болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтын ажиллагаа өнгөрсөн 40 жилийн хугацаанд олон чиглэлээр өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байдгаа

 

онцлон тэмдэглэв. Мөн Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах эсэх талаар ярилцаж байгаа энэ үед НҮБ-аас гаргасан судалгаа нь цагаа олсон ажил болсныг дурдлаа. Тэрээр Монгол Улсын Их Хурал болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс ардчилсан засаглалын салбарт хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих төсөл”, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж байгаад талархалтай байгаагаа илэрхийлээд сүүлийн 20 жилд нутгийн өөрөө удирдах байгууллагын ажилтнууд ийм төрлийн сургалтад хамрагдаагүй. Энэ удаагийн сургалтад хамрагдсан хүмүүс сэтгэл хангалуун байгаа гэдгийг хэллээ. Түүнчлэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж байгаа “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг эхлүүлэх” төслийг дэмжиж, уг судалгааны төвийн үйл ажиллагааг тогтоворжуулахад зориулан Монгол Улсын Засгийн газраас 540 сая төгрөг хандивласныг тэмдэглэв.Ноён Хаолянь Шу Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч буйд талархаад НҮБ-аас хийсэн Үндсэн хуулийн судалгаа тайланг ажил хэрэгтээ ашиглаж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн 2015 оноос хойших хөгжлийн зорилтыг тодорхойлох асуудлаар Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа дуулгаад хамтран хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүд нь Монгол Улсын хөгжлийн төлөө хийгдэж байгаа гэдгийг олон нийтэд зөв ойлгуулах хэрэгтэйг тэрээр хэлэв.

УИХ-ын дарга З.Энхболд уулзалтын төгсгөлд Монгол Улс дунд орлоготой орнуудын ангилалд багтах болсон хэдий ч олон улсын хөгжлийн байгууллагуудын тусламж дэмжлэг чухал хэвээр байна гэдгийг онцлон тэмдэглэлээ. Ноён Хаолянь Шу нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт 1995 оноос Ази, Номхон далайн бүс болон Зүүн Европ, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудыг тус тус харилцан ажиллаж байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4539
0 эможи
keyboard_arrow_up