ЧУУЛГАН: Улаанбаатар хотын захирагч Засгийн газрын гишүүний статустай байна

2017 оны 6 сарын 30

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийслэл хотын эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм.  Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хууль 1994 онд батлагдсанаасаа хойш 23 жил өнгөрчээ.  Тухайн үед нийслэлийн хүн ам 500мянга байсан бол өнөөдөр өдөртөө орж, гарч байгаа иргэдтэй нийлээд 1.8 сая болсон байна. Тиймээс Нийслэлийн эрхзүйн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага гарчээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.   Хуулийн төсөлд нийслэлийг дагуул хоттой байлгахаар тусгасан байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд “Дэд төв нь дагуул хот гэдгийг УИХ дэмжих ёстой. Энэ бол хотын ачааллыг багасгана. Үүн дээр буруу байдлаар тайлбарлаж болохгүй” гэсэн байр суурьтай байсан юм. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Боловсон хүчний эрх мэдлийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.  Мөн нийслэлийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх шаардлагатай. Дагуул хотууд байгуулах нь төвлөрлийг сааруулах үндэс болно” гэсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд:

-Улаанбаатар хотод Яармаг, Баянхошуу зэрэг хорооллууд тэлж байна.  Өнөөдөр дүүрэг 300 мянган хүн амтай байна. Дүүргийн төсвийг хүн амын нягтарлаас харгалзаж тогтоох юм. Улаанбаатар хотын захирагч Засгийн газарт асуудлаа шууд оруулдаг байх заалт төсөлд оруулсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандсан асуудлыг хуульчилсан. Ер нь нийслэлд амьдарч байгаа иргэн ямар үүрэг хүлээх талаар тусгасан. Ямар үүрэг хүлээж, ямар давуу эрх эдлэх талаар тусгаж өгсөн.  Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахтай холбоотой хот дагуу шилжилт хөдөлгөөнд зохицуулалт хийнэ.  Жишээлбэл Өвөрхангай аймгийн иргэн нийслэл Улаанбаатар хотод Засаг дарга нарын гэрээний дагуу шилжилж ирвэл малжуулах үүргийг хүлээнэ. Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийг тус бүрт нь хоёр хоёр дүүрэг болгож болно. Учир нь 300 мянган хүнд дүүргийн Тамгын газрынхан хүрч ажиллах боломжгүй байгаа юм.

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат:

-Улаанбаатар хотын захирагчийг Засгийн газрын гишүүний статустай байна. Энэ нь олон улсын жишиг. Цаашдаа Улаанбаатар хотыг олон улсын жишиг стандартад нийцүүлж хөгжүүлнэ. Хуулийг боловсронгуй болгоно. Дагуул хотын төвүүдийг бүтээн байгуулал хийсэн тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлөх, бизнесийн үйл ажиллагаа эрхэлсэн тохиолдолд татвараас 20 хүртэл жил 50 хувь чөлөөлөх зэрэг заал оруулж ирсэн.

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа:

-Нийслэл статусын хувьд дээшлэх ёстой. Үүнтэй холбоотой Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага гарах байх.  Газарзүйн байршлыг ямар байдлаар шийдэх вэ. Өнөөдрийн 9 дүүргийг хэд болгож өөрчөх вэ?

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд:

-Нийслэлийн өмчийн болон үнэт цаас гаргах асуудлыг дагалдаж орж ирж байгаа хуулиар зохицуулж байна. Өнөөдөр нийслэл өмчөө захиран зарцуулж орлого олох боломж байхгүй. Улаанбаатар хотын хувьд бие дааж шийдвэр гаргахгүйгээр хүн амаа авч явах боломжгүй. Тиймээс тодорхой асуудлыг бие дааж шийдвэрлэх хэрэгтэй.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 


shuud.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44697
0 эможи
keyboard_arrow_up