“ҮХЦ маргааны 60 орчим хувьд Үндсэн хууль зөрчсөн тухай дүгнэлт гаргажээ"

2017 оны 6 сарын 30

Үндсэн хуулийн цэцийн 25 жилийн ойд зориулсан “Үндсэн хуулийн шүүх эрх мэдэл: Тулгамдсан асуудал, ирээдүйн төлөв” сэдэвт олон улсын бага хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо.

 
 

Энэхүү хуралд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн урилгаар ОХУ, ХБНГУ, БНСУ, БНТУ-ын Үндсэн хуулийн шүүхийн дэд ерөнхийлөгч, шүүгч нар болон ХБНГУ-ын Ханнс Зайделын Тэргүүн захирал, ОУХАИ-ийн захирал, Зүүн Хойд Азийн хэлтсийн дарга, Бавари мужийн Захиргааны сургуулийн захирал асан нар оролцлоо.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үзэл баримтлалаа танилцууллаа. Энэ удаагийн олон улсын бага хурал нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдаж байгаа үетэй давхцаж байгаагаараа онцлог юм.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн, доктор, профессор Наваанпэрэнлэйн Жанцангийн “Үндсэн хуулийн шүүх эрх мэдэл:Тулгамдсан асуудал, ирээдүйн төлөв” сэдэвт илтгэлээр бага хурал эхэлсэн юм. Түүний илтгэлд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрлэсэн асуудлуудын талаар сонирхолтой тоо баримт дурдагдлаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгуулагдсанаас хойш гаргасан шийдвэрийн 55 орчим хувь нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн агуулгатай байна.

 

Хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон Үндсэн хуулийн заалттай холбоотой хянан шийдвэрлэсэн маргааны тухайд 60 орчим хувьд Үндсэн хууль зөрчсөн тухай дүгнэлт гаргажээ.

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

 

 


Гэрэл зургийг MPA.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44696
0 эможи
keyboard_arrow_up