ЧУУЛГАН: Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэнэ

2017 оны 6 сарын 30

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10 цагт эхэлнэ.

Хуралдаанаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн шат шатны хэлэлцүүлгийг хийх юм.

Чуулганы хуралдааны өмнө Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо тус тус хуралдахаар болжээ. Байнгын хороодын хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг тус тус хэлэлцэж, санал дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэх аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44677
0 эможи
keyboard_arrow_up