Өнөөдөр болох үйл явдал

2017 оны 6 сарын 30

09:30 цагт: Үндсэн хуулийн цэцийн 25 жилийн ойд зориулсан олон улсын бага хурал Төрийн ордонд болно.
 
10:00 цагт: Улаанбаатар хотын ус хангамжид Японы ард түмний хувь нэмэр сэдэвт өдөрлөг Ус сувгийн удирдах газрын Хурлын танхимд болно.
 
11:00 цагт: МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн С.Ганбаатар намын байр дээрээ мэдээлэл хийнэ.
 
11:00 цагт: Батлан хамгаалах яам, МҮЭ-ийн холбоо хамтран Батлан хамгаалахын салбарт ажиллаж байгаа ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахаар боллоо.  Энэ талаарх уулзалт МҮЭХ-ны хурлын танхимд болно.
 
12:00 цагт: Дөрвөн аймгийн цэвэрлэх байгууламжий ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурна.

15:00 цагт: Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас зургадугаар сарын Гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд "Монголын энтрепренёр ээжүүдийн холбоо" ТББ-ын санаачлагаар, Нийслэлийн тээврийн газартай хамтран нийтийн тээврийн 1000 автобусанд жирэмсэн болон хүүхэдтэй ээжүүдэд зориулсан ягаан суудал байршуулах аяныг эхлүүлж байгаа юм. Хүүхэд гэр бүлд ээлтэй орчин үйлчилгээг дэмжих эерэг хандлагыг түгээх зорилгоор Олон улсын стандараар бүтсэн, хотын соёлыг илтгэсэн тус суудлын бүрээсийг хүлээлгэн өгөх арга хэмжээ Автобус баазын нэгдүгээр нэгтгэл дээр болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44671
0 эможи
keyboard_arrow_up