Хаврын чуулганыг түр завсарлуулна

2017 оны 6 сарын 14

УИХ-ын хаврын ээлжит чуулганыг өнөөдөр түр завсарлуулах чигтэй байгаа аж. Гэхдээ одоогоор албан ёсоор захирамж гараагүй байна. Хаврын чуулганыг 14 хоног түр завсарлуулаад зургадугаар сарын 28-нд эхлүүлэх чиглэл барьж буй ажээ. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаад дээрх ойлголцолд хүрсэн байна. Тиймээс өнгөрсөн даваа, мягмар гаригт УИХ дахь намын бүлгүүд, ажлын хэсгийг хуралдуулах хуваарь гаргасан аж. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өнгөрсөн баасан гаригт чуулганы нэгдсэн хуралдааныг удирдах үеэрээ “Хаврын чуулганыг зургадугаар сарын 14-өөс эхлэн 14 хоногийн хугацаатай түр хугацаагаар завсарлуулах чиглэл барьж байна” гэсэн билээ. УИХ-ын даргын захирамж гарсан нөхцөлд чуулган зарлан хуралдуулахгүйгээр шууд хаврын чуулганыг түр завсарлуулах боломж нээлттэй юм байна

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44280
0 эможи
keyboard_arrow_up