Польшийн Засгийн газраас авах 50 сая еврогийн зээлийг баталлаа

2017 оны 6 сарын 09

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Ард Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Бүгд Найрамдах Польш Улсад 2013 онд хийсэн айлчлал болон хоёр улсын Засгийн газар хоорондын уулзалт, яриа хэлэлцээг үндэслэн Польш Улсын Засгийн газраас 50 (тавин) сая еврогийн экспортын зээлийг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын “нөхцөлт тусламж” /tied aid/ буюу “экспортын зээл”-ийн журмын дагуу манай улсад олгохоор шийдвэрлэсэн.
 
Зээлийн нөхцөл:
Зээлийн хэмжээ:                                                                50 сая евро
Зээлийн хүү (жилийн):                                                       0,15 хувь
Хугацаа:                                                                               28 жил                     
Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа:                        5 жил
Хөнгөлтийн түвшин:                                                           51.8 хувь
 
Зээлийн хөрөнгөөр дараах салбарын төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхээр тохиролцоод байгаа юм байна. Үүнд:

1.    Хөдөө аж ахуй;
2.    Дэд бүтэц;
3.    Боловсрол;
4.    Байгаль орчныг хамгаалах.
 
Дээрх зээлийн нөхцөл нь 2014 онд тохиролцсон нөхцөлөөс сайжирсан бөгөөд зээлийн хугацаа 25 жил гэснийг 28 жил, Төслийн гэрээний  үнийн дүнгийн 95 хувийг санхүүжүүлнэ гэснийг 100 хувь зээлээр санхүүжүүлэхээр тохиролцож хэлэлцээрийн төсөлд тусгажээ. 

Хэлэлцэж буй асуудлаар гишүүд асуулт асууж, хариулт авсаны дараа санал хураалт явуулахад дийлэнх олонх нь дэмжсэнээр хэлэлцээр батлагдав.

Албан ёсны эх сурвалж montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44179
0 эможи
keyboard_arrow_up