ЧУУЛГАН: Н.Чинбатыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо
2017 оны 6 сарын 09
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ.
Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн энэ сарын 6-нд болсон. Тус зөвлөгөөнөөс Н.Чинбатыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж, УИХ-д санал болгон оруулж ирсэн юм.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүдээс Н.Чинбатыг ажлаа аваад улстөржилгүй ажиллахыг захилаа. Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад олонхи дэмжсэн юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
44146
0 эможи