Г.Чулуунбаатарыг БСШУС-ын сайдаар томиллоо
2017 оны 6 сарын 09
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Г.Чулуунбаатарыг БСШУС-ын сайдаар томилох асуудлыг хэлэлцлээ. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 94.2 хувь түүнийг дэмжин томилов.
Г.Чулуунбаатарын товч намтар
1975-1981 онд МУИС-ийн Философийн салбарыг философич, нийгмийн ухаан багш, судлаач мэргэжлээр бакалавр, магистрын зэрэгтэй төгссөн.
1990-1993 онд Оросын Удирдлагын Академийн аспирантур төгсөж “Дорно дахины хөгжлийн монгол хувилбарын онол, арга зүйн шинэ эрэл, хайгуул” сэдвээр 1993 оны 5 дугаар сарын 26-нд философийн ухааны дэд докторын зэрэг хамгаалсан.
2000 оны 1 дүгээр сард Монгол Улсын Шинжлэх ухааны академийн докторантурт “XX, XXI зууны зааг үе дэх иргэний нийгмийн төлөвшил, хөгжил” сэдвээр философийн шинжлэх ухааны доктор (ScD)-ын зэрэг хамгаалсан.
2001 онд Улаанбаатарын их сургуулийн профессор цол
2010 Удирдлагын академийн профессор цол
2004 онд БНХАУ-ын Нефьтийн их сургууль, Хөх хотын багшийн их сургуулийн хүндэт профессор цол
2005 онд Японы Сока их сургуулийн хүндэт профессор
2009 оны 2 дугаар сард МУ-ын Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич цол тус тус хүртсэн.
ШУА-ийн Тэргүүн Дэд Ерөнхийлөгч
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
44136
0 эможи