ЧУУЛГАН: Монголбанкны 3 их наядын алдагдлын хариуцлагыг хэнд хүлээлгэх вэ?

2017 оны 6 сарын 08

УИХ-ын чуулганаар Монголбанканд хийсэн шалгалтын дүнд үндэслэн боловсруулан тогтоолын төслийг хэлэлцэж байна.

 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Монголбанкны нууцын журам хуулийг давсан. Төрийн нууцын тухай хууль гэж бий. Гэтэл энэ хуулиас давсан журам батлан, нууцлах шаардлагагүй мэдээллийг нууцалсан.

Ингэж их хэмжээний алдагдал, цалингийн нэмэгдэл, олгосон буцалтгүй тусламжаа нуусан. Энэ мэдээлэлтэй танилцана гэсэн  хэн нэгнийг залхаан цээрлүүлдэг байсан. Заавал тагнуулын газраас зөвшөөрөл авах босго тогтоосон.  Хэвлэл мэдээлэлд л гэхэд дөрвөн жилд 3.5 тэрбум төгрөг зарцуулсан" хэмээлээ.

Хуульд зааснаар Монгол банкны алдагдлыг улсын төсвөөс хаадаг аж. Гэвч одоо үүсээд буй 3 их наяд 19 тэрбум төгрөгийн алдагдлыг хаах боломжгүй. Алдагдал үүсгэсэн өмнөх удирдлагад хуулийн хариуцлага хүлээлгэхэд чиглэсэн тогтоолын төсөл боловсруулснаа УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцуулав.

Мөн тэрээр Монгол банк Шилэн дансны тухай хуулийг дагаж мөрддөггүй, тус банкны Нийгмийн хөгжлийн сангаас 4 тэрбум төгрөгийг ажилчдад орон сууц олгох, шагналд 0.5 тэрбум төгрөг, баяр ёслолд 0.5 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан. Нэг ажилтанд дахин орон сууцны дэмжлэг үзүүлэн, хуул зөрчсөн. Төрийг хохиролгүй болгох ёстой гэв.

шалгалтаар Монгол банк Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхдээ 13 ААН-ийг хууль бусаар сонгон шалгаруулсан. Мөн авсан зээлээ хууль бусаар зарцуулсан 360 тэрбум төгрөгийг 45 ААН-ээр эргүүлэн төлүүлэх ёстой.

Ипотекийн зээлийн хэрэгжилтэд нийцлийн аудит хийлгэх шаардлагатай гэж ажлын хэсэг үзэж байна.

Тогтоолын төслийг танилцуулсны дараа асуулт, хариулт үргэлжилж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
44091
0 эможи
keyboard_arrow_up