Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы хуралдаан 09.00 цагт зарлагдсан боловч ирц бүрдэхгүйгээс 10.30 цагаас эхээллээ. Өнөөдрийн хуралдаанаар өчигдөр хэлэлцэж амжаагүй 10 хуулийн төслийг хэлэлцэхээр товлосон бөгөөд УИХ-ын дарга З.Энхболд өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг баталлаа.
Одоо эхний асуудал болох Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хууль санаачлагч Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцуулж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт танилцуулж байна.
Дараагаар нь Үндэсний их баяр наадмын тухй хуульд өөрчлөлт оруулах, Өрийн удирдлагын тухай, Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөбөр батлах тухай, Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль зэрэг 10 гаруй асуудал хэлэлцэхээр товлосон байна.