Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг томилов

2017 оны 6 сарын 02

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох асуудлыг хэлэлцлээ. Тус зөвлөлийн Засгийн газрыг төлөөлсөн гишүүнээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайд, Эрүүл мэндийн сайд, даатгуулагчийг төлөөлсөн гишүүүнээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын зөвлөх Д.Дэмбэрэл, Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд дэмжлэг үзүүлэх Европын холбооны төслийн Эрүүл мэндийн эдийн засгийн бодлогын шинжээч Ц.Цолмонгэрэл, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар нарыг томиллоо. Мөн ажил олгогчийг төлөөлсөн гишүүнээр Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбооны тэргүүн Ц.Ганхүү, “Макро эдийн засаг ба эрүүл мэнд” ТББ-ын тэргүүн Д.Чимэгдагва нарыг ажиллуулахаар болов. Тус зөвлөлийн даргаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, дэд даргаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын зөвлөх Д.Дэмбэрэлийг томилсон юм. Санал хураалт явуулахаас өмнө гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.

Ж.БАТЗАНДАН: -Д.Дэмбэрэл гуай одоо 80 хүрч байгаа. Гэтэл яагаад энэ хүнийг амраахгүй байгаа юм бэ. “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллах байгаа. Мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын зөвлөхөөр ажилладаг юм байна. Одоо Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүн, дэд даргаар томилогдох нь. Энэ хүнд “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүний албан тушаал нь хангалттай. Тэнд авлига, хулгай зэлгий их бий. Түүнд л хяналт тавь. Та нар настай хүнийг амаадаггүй юм уу. Одоо тэтгэвэртээ гарах хэрэгтэй.

Д.ДЭМБЭРЭЛ: -Ж.Батзандан гишүүн миний эрүүл мэндэд санаа зовж байгаад баярлалаа. Гэхдээ нас гэдэг бол хүнийг зөвхөн гаднаас нь дүгнэх дүгнэлт. Түүнээс гадна мэдлэг, чадвар, туршлага гээд олон зүйлээр хүнийг дүгнэдэг. Гэхдээ би өөрийгөө хэлж байгаа юм биш шүү. УИХ-аас надад итгэл хүлээлгэвэл мэдэх, чадах бүхнээрээ энэ зөвлөлийн ажилд нэмэр болох болно.

Д.ТОГТОХСҮРЭН: -Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярыг томилох гэж байгаа юм байна. Энэ зөвлөлийг яагаад Эрүүл мэндийн сайд нь тэргүүлдэггүй юм бэ?

Н.НОМТОЙБАЯР: -Энэ асуултыг олон хүн асуусан. Яагаад болдоггүй вэ гэхээр, хувь хүний төлж байгаа эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хариуд эрүүл мэндийн байгууллага үйлчилгээ үзүүлдэг учраас Эрүүл мэндийн сайд даргалахаар ашиг сонирхлын зөрчил үүсэх гээд байгаа юм. Мөн хуулиараа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд удирдахаар байгаа. Би УИХ-аас дөврөн албан тушаалд томиогдсон. Өөрөөр хэлбэл, дөрвөн давхар дээлтэй гэж ойлгож болно. УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга гэсэн дөрвөн албан тушаал. Намрын чуулганаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцэхдээ үүнийг өөрчлөх хэрэгтэй. Олон нийтийн төлөөлөл энэхүү зөвлөлийг удирдах нь зөв гэж үзэж байгаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43950
0 эможи
keyboard_arrow_up