Ард нийтийн санал асуулга явуулах хугацааг хойшлууллаа

2017 оны 6 сарын 02

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган хэлэлцэх эсэх тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Ард нийтийн санал асуулгыг зургадугаар сарын 5-нд товлон зарлаад, Ерөнхийлөгчийн сонгууль хүртэлх 25 хоногийн хугацаанд бэлтгэл ажлыг хийж, иргэдийг мэдээллээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцож байсан.

Тэгвэл өнөөдөр эхний асуудлыг дахин хэлэлцэж гишүүдийн олонх нь ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцүүлэн явуулах биш хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ. УИХ-ын гишүүдийн олонх нь санал асуулга явуулахаас өмнө Үндсэн хуулийг таниулах ажлыг маш сайн хийх шаардлагатай гэсэн байр суурьтай буйгаа илэрхийллээ.

Санал асуулга явуулахаас өмнө ард нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэх, энэхүү хэлэлцүүлэг нь долдугаар сарын 5-наас есдүгээр сарын 10 хүртэлх хугацаанд өрнөх нь зүйтэй гэдэг дээр УИХ-ын гишүүд санал нэгдэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43936
0 эможи
keyboard_arrow_up