Монголбанкны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн Ажлын хэсгийн дүгнэлт

2017 оны 5 сарын 25

 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос

Монголбанкны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн

Ажлын хэсгийн дүгнэлт

 

2017 оны 05 сарын 19                                                                       Улаанбаатар хот

 

Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5, 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсгийг үндэслэн гаргасан Эдийн засгийн байнгын хорооны 2017 оны 02 дугаар сарын 01-ний 02 болон мөн сарын 22-ны өдрийн 07 дугаар тогтоолын дагуу шалгалтын ажлын хэсэг батлагдсан удирдамж, төлөвлөгөөний хүрээнд хийж гүйцэтгэсэн болно.

 

Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан ахалж, Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, М.Оюунчимэг, С.Чинзориг, Б.Ундармаа нарын гишүүд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллав.

 

Ажлын хэсгийн зорилго нь Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээ, алдагдлын шалтгаан нөхцөл, хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн зориулалт, зарцуулалт, хэрэгжилт, эмиссийн үйл ажиллагаа болон санхүүгийн хэлцлүүдийн үр дүнг шалгах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулахад чиглэгдсэн болно.

 

Ажлын хэсэг дараах арван чиглэлээр хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэв. Үүнд:

 

1.Төрийн мөнгөний бодлогын хэрэгжилт, хяналт

2.Монголбанкны мөнгөний зах зээл дэх үйл ажиллагаа

3.Уламжлалт бус бодлогын арга хэрэгслүүдийн үндэслэл, хяналтын тогтолцоо

4.Монголбанкнаас гаргасан тушаал, шийдвэрүүд хууль тогтоомжид нийцсэн эсэх, нээлттэй байдал

5.Монголбанкны мөнгөн гүйлгээ, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт

6.Эмиссийн үйл ажиллагаа

7.Монголбанкнаас байгуулсан санхүүгийн хэлцлүүд, тэдгээрийн үр дүн

8.Монголбанкны алдагдал, түүний шалтгаан, нөхцөл

9.Үйл ажиллагааны хяналтын тогтолцоо, тайлагналт, Монголбанкны удирдлага, МБ-ны Зөвлөл, МБ-ны Хяналтын Зөвлөл нь хуульд заасан чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн талаар

10.Улсын Их Хурлаас гарах шаардлагатай шийдвэрийн санал

 

Ажлын хэсэг холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актууд, гэрээ хэлцлүүд, хяналт шалгалтын явцад цуглуулсан нотлох материалд үндэслэж дор дурдсан дүгнэлтийг гаргав.

 

Нэг.Төрийн мөнгөний бодлогын хэрэгжилт, хяналт

 

ДҮГНЭЛТ:

1/Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд дэвшүүлсэн инфляцийн зорилтод түвшин 2012-2014 онуудад хангагдаагүй, 2015-2016 онуудад хангагдсан байна.

Мөнгөний бодлогын 2012-2016 оны зорилт болох инфляцийн хэрэгжилт

 

2012 онд

2013 онд

2014 онд

2015 онд

2016 онд

Зорилт

Нэг оронтой тоондбайлгах

8 хувиас хэтрүүлэхгүй байлгах

8 хувиас хэтрүүлэхгүй байлгах

7 хувьд тогтворжуулах

7 хувьд тогтворжуулах

Гүйцэтгэл

14.0%

Зорилтод түвшнээс 4.0 нэгж хувиар өндөр

12.5%

Зорилтод түвшнээс 4.5 нэгж хувиар өндөр

11.0%

Зорилтод түвшнээс 3.0 нэгж хувиар өндөр

1.9%

Зорилтод түвшин хангагдсан

1.1%

Зорилтод түвшин хангагдсан

Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт ба нийлүүлэлтийн хэмжээ

19%

7.6 их наяд.₮

24%

9.5 их наяд.₮

12%

10.6 их наяд.₮

-6%

10.0 их наяд.₮

20%

12.1 их наяд.₮

 

2012-2014 онуудад инфляцийн зорилтод түвшин хангагдаагүй байсан нь мөнгөний нийлүүлэлтийн өсөлт буюу мөнгөний тэлэх бодлого явуулсантай холбоотой байна. Үүнд Монголбанкны уламжлалт бус мөнгөний бодлогын хүрээнд банкуудаар дамжуулан аж ахуйн нэгжүүдэд олгосон дэд хөтөлбөрүүдийн зээлээс гадна Чингис бондын зарцуулалт, Хөгжлийн банкны төсвөөс гадуурх хөрөнгө оруулалтууд нөлөөлсөн байна. Энэ хугацаанд Монголбанкны мөнгөний бодлого, Засгийн газрын төсвийн бодлогын харилцан уялдаа, хамтын ажиллагаа дутагдалтай байсан байна. Инфляци өсөж, гадаадын шууд хөрөнгө оруулалт болон гадаадын цэвэр актив буурч, төсөвтэй адилтгах хөрөнгө оруулалтын зарцуулалт өндөр хэвээр байсан ньмөнгөний бодлогын зорилт хангагдахгүй байдалд хүргэжээ.

2015-2016 онуудад инфляцийн зорилтот түвшин хангагдсан нь өмнөх жилүүдийн мөнгөний тэлэх алдаатай уламжлалт бус бодлогын улмаас хөрөнгө оруулалт, бизнесийн салбар зогсонги байдалд орж, иргэдийн худалдан авах чадвар муудаж, улсын төсвийн хэт их ачаалал, төлбөрийн  тэнцлийн дарамтаас улбаалсан эдийн засаг агшилт нөлөөлжээ.

 

1.Мөнгөний нийлүүлэлт 2012-2014 онуудад өссөн нь эдийн засгийг дэмжихэд чиглэсэн уламжлалт бус мөнгөний бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлсэнтэй холбоотой байна.

 

Хүснэгт 3. Мөнгөний нийлүүлэлтийн шалтгаан

2012 онд

2013 онд

2014 онд

2015 онд

2016 онд

 

Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт ба нийлүүлэлтийн хэмжээ

19%

7.6 их наяд.₮

24%

9.5 их наяд.₮

12%

10.6 их наяд.₮

-6%

10.0 их наяд.₮

20%

12.1 их наяд.₮

 

1.Мөнгөний нийлүүлэлтийн шалтгаан /пассив талаас/

2012-2014 онуудад төгрөгийн хадгаламжийн өсөлтийн нөлөөгөөр, 2014-2016 онуудад гадаад валютын харилцах, хадгаламжийн өсөлтийн нөлөөгөөр мөнгөний нийлүүлэлт нэмэгджээ.

 

Төгрөгийн хадгаламж

20.7%

3.5 их наяд.₮

41.0%

4.9 их наяд.₮

10.0%

5.4 их наяд.₮

0.4%

5.4 их наяд.₮

6.1%

5.8 их наяд.₮

 

Валютын хадгаламж, харилцах

27.7%

2.3 их наяд.₮

6.8%

2.5 их наяд.₮

39.1%

3.4 их наяд.₮

-14.0%

2.9 их наяд.₮

44.0%

4.2 их наяд.₮

 

2. Мөнгөний нийлүүлэлтийн шалтгаан /актив талаас/

2012-2016 онуудад гадаад цэвэр актив тасралтгүй буурч, харин дотоод цэвэр актив өссөн нь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх шалтгаан болжээ.

 

Дотоод цэвэр актив

-

3.3 их наяд.₮

+2.7 дахин

8.7 их наяд.₮

+45.6%

12.7 их наяд.₮

+12.3%

14.2 их наяд.₮

+17.2%

16.7 их наяд.₮

 

Гадаад цэвэр актив

-

4.3 их наяд.₮

-5.7 дахин

0.8 их наяд.₮

-3.6 дахин

-2.0 их наяд.₮

-2 дахин

-4.2 их наяд.₮

-9.5%

-4.6 их наяд.₮

             

Мөнгөний бодлогын шалтгааны тухайд:

Пассив талаас:

-     2012 онд мөнгөний нийлүүлэлт (M2) нь 7,617.2 тэрбум төгрөг байснаа 2016 онд 12,075.7 тэрбум төгрөг болж 58.5 хувиар өссөн байна.

-  2012 онтой харьцуулахад 2016 онд төгрөгийн хадгаламж 65.3 хувиар, валютын хадгаламж 93.8 хувиар, валютын харилцах 67.3 хувиар тус тус өсчээ.

-  2013 онд төгрөгийн хадгаламж 41.0 хувь, валютын хадгаламж 2.9 хувь, валютын харилцах 13.4 хувиар, 2014 онд төгрөгийн хадгаламж 10.0 хувь, валютын хадгаламж 33.4 хувь, валютын харилцах 47.7 хувиар тус тус өсч байсан нь мөнгөний нийлүүлэлтийг 2013-2014 онуудад огцом өсгөхөд нөлөөлжээ.

-     2013-2014 онуудтай харьцуулахад мөнгөний нийлүүлэлт 2015 онд 585.8 тэрбум төгрөгөөр буурсан бөгөөд үүнд валютын харилцах 457.4 тэрбум төгрөгөөр, М1 мөнгө 131.3 тэрбум төгрөгөөр буурсан нь гол нөлөө үзүүлжээ.

-   2015 онтой харьцуулахад 2016 онд мөнгөний нийлүүлэлт эргэж нэмэгдсэн бөгөөд төгрөгийн хадгаламж 6.1 хувь, валютын хадгаламж 42.7 хувь, валютын харилцах 46.5 хувиар тус тус өссөн нь нөлөөлсөн байна.

 Актив талаас:

-      Гадаад цэвэр актив нь 2012 онд мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийн 20 нэгж хувиар нэмэгдүүлэх шалтгаан болж байсан бол 2013 оноос эхлэн 50 хүртэл нэгж хувийн сөрөг нөлөөг үзүүлэх болжээ.

-      Харин дотоод цэвэр актив 2012-2014 оны хугацаанд мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийн гол шалтгаан болсон байна. Үүнд 2012-2014 онуудад банкны системээс хувийн хэвшилд олгосон хөтөлбөрийн зээл, 2015-2016 онуудад Засгын газрын банкны системээс авсан цэвэр зээлийн өсөлт нөлөөлсөн байна. Өөрөөр хэлбэл Засгийн газар болон арилжааны банкуудад олгосон зээлийн өсөлт нь дотоодын цэвэр активыг нэмэгдүүлэх гол шалтгаан, нөлөөлөл болжээ.

-      Дотоодын банкуудад олгосон зээлийн өсөлтийн нөлөөгөөр Монголбанк нь 2013 онд 114.6 тэрбум, 2014 онд 126.2 тэрбум, 2015 онд 78.5 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олжээ.

 

Пассив талаар авч үзвэл мөнгөний нийлүүлэлтийг д

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43832
0 эможи
keyboard_arrow_up