Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

2017 оны 5 сарын 25

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлаа ярьж байна. Энэ асуудалтай холбогдуулж, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “Элчин сайд нарын асуудлыг хойшлуулбал яасан юм бэ” гэсэн асуудал хөндлөө. Мөн Токио дахь консулын газрын үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаас гаргасан нь зөв үү” гэдэгт тайлбар хүслээ.

Үүнд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “Элчин сайд нарын асуудлыг Ерөнхийлөгч оруулж ирж байгаа. Бүрэн эрхэд нь байдаг асуудал. Байнгын хороо болон УИХ-аар хэлэлцэх хугацаатай. Ерөнхийлөгчөөс өргөн барьсан тохиолдолд долоо хоногийн дотор хэлэлцэн, шийдвэрээ гаргах ёстой. Дэмжих эсэх нь та бүхний бүрэн эрхийн асуудал.

Бүгд хэл устай, зургуулаа гадаад харилцааны салбарт насаараа ажиллаж байсан хүмүүс. Хэлэлцээд шийдвэрээ гаргах ёстой.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр “Элчин сайд нарын асуудлыг сайд нь байхад ярилцах ёстой гэж үзээд, долоо хоногоор хойшлуулж, тавдугаар сарын 22-ний бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Өчигдөр байнгын хороогоор хэлэлцсэн. Хүндэтгэх шалтгаан байсан гэсэн үндэслэлээр долоо хоногоор хойшлуулсан байсан асуудал.

Консулын төлөөлөгчийг эгүүлэн татах, томилох асуудал нь Засгийн газрын бүрэн эрхийн асуудал. Өнөөдрийг хүртэл консулыг хаасан зүйл байхгүй. Шаардлагатай зарим тохиолдолд төсөв мөнгөний хөрөнгөний асуудал хүрэлцээгүй нөхцөлд өөр газраас хамааруулахаар зохицуулалт хийж байгаа.

Элчин сайдад нэр дэвшигчдийн хувьд өнгөрсөн найман жилд Ерөнхийлөгчийн гадаад бодлогыг хариуцаж ажиллаж байсан гол гурван хүн Элчин сайдаар орж ирж байгаа шүү” гэсэн хариулт өгсөн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43807
0 эможи
keyboard_arrow_up