АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГЫН ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ ЭХЭЛЛЭЭ

2017 оны 5 сарын 19

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн 51.6 хувийн ирцтэйгээр 10.20 цагт эхэллээ

Хуралдааны эхэнд Монгол Улсын нийгэм, эдийн засгийг 2018 онд хөгжүүлэх үзэл баримтлалын төслийг хэлэлцэхээр байлаа. Гэвч Засгийн газрын гишүүд чуулганы танхимд бүрэн ирээгүй учир хэлэлцэх асуудлын дарааллаас хасах болов. УИХ-ын дарга М.Энхболд "УИХ Засгийн газрыг хүлээгээд сууж байдаг байгууллага биш. Өчигдөр хоёр сайд л чуулганы хуралдаанд сууж байсан. Өнөөдөр Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга хоёр нь сууж байна. Засгийн газрын гишүүн ажлаа хийх ёстой" гэв. 

Ингээд дараагийн асуудал болох Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах  төслийг хэлэлцэж эхэллээ. Энэ хуульд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах, санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах өдөр хамтатгахаар тусгаад байгаа юм. 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Ард нийтийн санал асуулгын хугацааг өөрчилж байгаа нь их осолтой. Жижиг өөрчлөлт оруулахад л ард нийтийн санал асуулга явуулдаг болох нь. Энэ бол ноцтой жишиг тогтоно гэсэн үг" гэхэд ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат "Хуулийн заалтын дагуу явж байгаа. Ганцхан төсөв санхүү хүнд байгаа учир ард нийтийн санал асуулга явуулах 30 тэрбум төгрөгийг хэмнэх зорилгоор Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулах нь зөв гэж тооцсон. Үүнтэй холбогдуулж хугацааны хувьд өөрчлөлт оруулж байгаа" гэж хариулав. УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Хууль санаачлагчид намуудтай тохиролцсон гэж яриад байна. МАХН-тай лав яриагүй. 30 тэрбум хэмнэж байгаад баярлалаа. Гэхдээ эндээс өөр зүйл харагдаад байна. Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулахад нэгдүгээр ирцээ бүрдүүлнэ, хоёрдугаарт 1 дугаарын намаа дугуйлаарай гээд тулгачихна. Сонгууль ингэж будлиантуулах гэж байна" гэлээ.

Гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43645
0 эможи
keyboard_arrow_up