Ш.Түвдэндорж гишүүн давхар дээлээ өмслөө

2014 оны 6 сарын 12

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 09.00 цагт зарласан ч гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас 10.00 цагт 39 гишүүний ирцтэйгээр эхэлсэн. Хуралдааны эхэнд, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцсэн.

 
УИХ-ын чуулганы өнөөдрийн  үдээс өмнөх хуралдаанд Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар Ш.Түвдэндоржийг томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцуулав. Харин Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлаар  хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд  Н.Алтанхуяг танилцуулж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын  хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан танилцууллаа.

Ерөнхий сайдын болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсанаар үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг үдээс хойшхи хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэж Ш.Түвдэндорж гишүүнийг ҮХАА-н сайдаар 40 гишүүний 34 гишүүн нь зөвшөөрч 85 хувийн саналаар дэмжигдлээ. Тэрээр УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж гишүүн давхар дээлээ өмслөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4360
0 эможи
keyboard_arrow_up