ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТИЙН АСУУДЛААР ЗӨВШИЛЦЛӨӨ
Төрийн ордны "Их эзэн Чингис хаан" танхимд өнөөдөр 10:00 цагт "Үндэсний зөвшилцөл" арга хэмжээ боллоо. Энэхүү арга хэмжээг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар улс төрийн намуудын дарга, удирдлагын хүрээнд зохион байгуулж байгаа юм.
Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар манай нам бусад улстөрийн намуудын санал, хүсэлтийг сонсох, зөв чигч байдлаар өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулахад анхааран ажиллаж байна. Үндсэн хуульд ямар байдлаар өөрчлөлт оруулах бэ гэх асуудлын хүрээнд Зөвлөлдөх зөвлөлөөс хоёр үе шаттайгаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж, ерөнхий саналыг нь УИХ-д өргөн барьсан байгаа” гэж тодотгов.
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан уг санал асуулгын талаар хэлэлцүүлэгт оролцогчдод товч мэдээлэл хийсэн юм.
Үүний дараа нээлттэй хэлэлцүүлэг өрнөсөн бөгөөд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хэлэлцүүлгийг хааж үг хэллээ.
гэрэл зургийг mpa.mn