Ц.Нямдорж: Би эсэргүүцэхийн дээдээр эсэргүүцэж байна

2014 оны 6 сарын 12

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 09.00 цагт зарласан ч гишүүдийн ирц бүрдэхгүй байгаад 10.00 цагт 39 гишүүний ирцтэйгээр эхэлсэн. Хуралдааны эхэнд, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж эхэлсэн билээ. Энэ асуудалтай холбоотой УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өөрийн байр сууриа илэрхийллээ.

 

Ц.Нямдорж: Та нар иймэрхүү нэг балиар юм хийгээд давхар давхар холион бантан хутгаад иймэрхүү л юм хийх гэж нь ойлгомжтой. Хоёрт нэр хугарахаар яс хугар гэж үг байдаг. Ерөнхийлөгч нь ийм байр суурьтай, өмнөх сайд чинь албаа өгөөд явчихсан байхад чинь Ш.Түвдэндорж уг нь нэрээ татах байсан юм даа. Ардчилсан намд чамаас өөр энэ яамны сайд хийчихээр их хурлын гишүүн биш сайхан сайхан залуучууд зөндөө байгаа. Тэд нарт замаа тавиад өгчхөж яагаад болоогүй юм бол доо. Ямар  ч их дуртай юм даа. Гуравт: Би Ш.Түвдэндоржийг дэмжихгүй ээ. Энэ монголын улс төрчдийг хариуцлагагүй гортиг татаад гүйлгэх юм бол Түвдэндорж нэгт ирнэ ээ. Ямар ч улстөрч нэгт ирнэ. 1999 онд энэ хүнийг анх би харж байсан. Ямар ч хариуцлагагүй нөхөр вэ гэж бодоод дотроо би шимширч байсан. Х.Баттулга хариуцлагагүй байсан. Ш.Түвдэндорж түүнээс ч илүү  хариуцлагагүй ш дээ. Эндээс ардчилсан намыг юу гэж харж байна вэ гэхээр хариуцлагагүй байх тусмаа сайн юм байна гэж харагдаж байна

Дөрөвт: Энэ яаманд яагаад мэргэжлийн хүнийг тавьж болохгүй байгаа юм бэ? Мал мэдэхгүй хөдөө мэдэхгүй, газар тариалан мэдэхгүй Монголын ардчилсан холбоо гэж хийрхэхээс өөрийг мэддэггүй нөхрийг сайдаар тавих гэж байна. Яахаараа мэргэжлийг дандаа ингэж доромжилж байдаг юм бол Ардчилсан нам.

Тавдугаарт: Монголын өмчийг нэг гэр бүлд Алтанхуягийн засаг шилжүүлж байгаа юм байна. Хөдөө аж ахуйн яаманд нэг өмчийн газар байгаа. Тэгээд энэ өмчийн газрын даргыг энэ Ш.Түвдэндорж удирдах гэж байгаа юм байна л даа. Хотын өмчийн газрын дарга нь Төмөрбаатар гээд Түвдэндоржийн төрсөн дүү нь байгаа. Ингээд Монголын төрийн бүх өмч Ш.Түвдэндоржийн гэр бүлд шилжүүлж байгаа юм . Би эсэргүүцэхийн дээдээр эсэргүүцэж байна. Та нарт хэлэх үг байна уу хэлье гэсэн ч ширэн нүүрлээд хэлэх үг байхгүй дээ. Өнөөдөр засгийн хямрал болоод бараа бүтээгдэхүүний үнэ 59,8 хувиар өсөөд байхад хотын хурлын 18 төлөөлөгч Бразилд туршлага судлах нэрээр хөлбөмбөг үзэх зардлыг улсаас гаргуулаад явж байна. Батлан хамгаалахын дэд сайд Минжий хангайд нисдэг тэргээр зугаалаад явж байна ш дээ. Харин Twitter-тээ энийгээ бичээд сууж байна.. Би 10 жил сайд хийхдээ нэгхэн удаа явж байсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4350
0 эможи
keyboard_arrow_up