Ш.Түвдэндорж гишүүнийг томилох асуудлын талаар Хэн, Юу хэлэв?

2014 оны 6 сарын 12

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 09.00 цагт зарласан ч гишүүдийн ирц бүрдэхгүй байгаад 10.00 цагт 39 гишүүний ирцтэйгээр эхэлсэн. Хуралдааны эхэнд, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж эхэлсэн юм.

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн  үдээс өмнөх хуралдааны эхэнд Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар Ш.Түвдэндоржийг томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцуулав. Харин Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг  хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд  Н.Алтанхуяг танилцуулж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын  хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан танилцууллаа.

Ерөнхий сайдын болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсанаар үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг үдээс хойшхи хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Энэ асуудалтай холбоотой УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэж байна.

Асуулт: УИХ-ын гишүүн М.Энхболд: Гэтэл сайд огцруулах асуудлыг яагаад оруулж ирэхгүй байна вэ?

Байнгын хорноос тодруулах зүйл байна. Байнгын хорооноос шийдэж ҮХАА-н сайдыг 30 хоногийн дотор томилох ёстой гэж байна. Гэтэл сайд огцруулах асуудлыг яагаад оруулж ирэхгүй байна вэ?

УИХ-ын гишүүнийг засгийн газрын гишүүнээр ажиллуулахгүй гэсэн асуудлыг олон удаа оруулж ирсэн. МУ-ын Ерөнхийлөгч бол Үндсэн хуулийн дагуу зөвшилцөх ёстой гэтэл Ерөнхий сайд яагаад ерөнхийлөгчтэй зөвшилцөхгүй байна вэ?

 

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан:Удахгүй наадам болох гэж байна

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын  хорооны хамтарсан хуралдаанаар Ш.Түвдэндоржийн асуудлыг дэгийн дагуу хэлэлцээд бүгдээрээ дэмжсэн болно. Удахгүй наадам болох гэж байна. Тийм учир ҮХАА-н яамыг эзэнтэй болгох хэрэгтэй байгаа учир яаравчлах хэрэгтэй байна.

 

 

Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Хуулийн дагуу л явж байгаа юм.

УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний ажлыг давхар хашиж болно гэж хуулинд заасан байгаа шүү. Ер нь УИХ-ын ажлаа хийгээд өгөх хэрэгтэй байна. Түүнээс хаваржингаа ярьсан асуудал байгаа юм. Үндсэн хуулинд заасан учир та нар ч гэсэн давхар дээлээр ажлаа хашиж ирсэн байгаа биз дээ. Хуулийн дагуу л явж байгаа юм.

 

УИХ-ын гишүүн Г.Уянга: Х.Баттулга сайд огцроогүй харин өөрийн ёс суртахууны хэмжээнд ажлаа өгсөн

Улс төрийн хямралыг хамгийн түрүүнд давах хэрэгтэй байна. Х.Баттулга сайд огцроогүй харин өөрийн ёс суртахууны хэмжээнд ажлаа өгсөн юмаа. Хэн нэгний ёс суртахын дагуу өгсөн тушаалаа ёс суртахуунгүйгээр томилох гэж байгаа юм. Нэр дэвшигч маань өөрөө ёс суртахууны ямар шийдэлтэй байгаа вэ.Давхар дээлтэй байх ёсгүй гэдэг саналыг дэмжиж байгаа учир энэ асуудлыг дэмжиж чадахгүй байна.

Ерөнхий сайд  Н.Алтанхуяг: АН,  шударга ёсныхон гараад ирдэг учраас болохгүй гэж ойлгож байна

Би хэлсэн шүү дээ хуулийн дагуу 1996 онд байж болдоггүй юмаа гэхэд ҮХЦ өргөдөл гаргаад асуудлыг жил  яриад явж байсан. Түүнээс хойш МАН-ынхан 70 гаруй хувийнхан Үндсэн хуулиар зөвшөөрсөн асуудал болж байгаа юмаа. Хаваржингаа энэ тухай ярилаа. Ер нь АН,  шударга ёсныхон гараад ирдэг учраас болохгүй гэдэг асуудал яригдаад байна шүү дээ. Хэн нь хаачиж хэн нь хаачихгүй байх вэ?

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Үйлдвэр хөдөө аж ахуйн салбар хурдан эзэнтэй байх ёстой

Мал аж ахуйн салбар нь унжихгүй байх тийм чадалтай хүн хэрэгтэй байна. Тийм учир ёс суртахууны хувд ярьж байгаа гэхдээ давхар дээлийн асуудлыг одоохондоо яримааргүй байна. Бусад яам бол хамаагүй байгаа бөгөөд яг одоо  үйлдвэр хөдөө аж ахуйн салбар хурдан эзэнтэй байх ёстой.

УИХ-ын гишүүн  Ш.Түвдэндорж: Хуулийн хүрээнд гэдгийг хүн бүр мэдээж байгаа

Хуулийн хүрээнд гэдгийг хүн бүр мэдээж байгаа. Ёс суртахууны асуудал ярьж байна гэхдээ энэ ойлголт харьцангуй ойлголт юм. Энэ асуудлыг хэлэхэд хэцүү байна. Ард иргэд өөрсдийн  амьдралыг сайжруулах асуудалдаа санаа зовж байгаа түүнээс УИХ-ын гишүүдийн маргааны талаар сонирхоггүй байгаа гэж үзэж байна.

Би намын шийдвэрийг дагаж ёс суртахууны хүрээнд шийдвэрээ гаргаж байгаа юм. 2016 оны 07-р сарын 1-ээс хэрэгжих асуудлыг өнөөдөр шууд тулгаж болохгүй шүү дээ.

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл: УИХ-ын гишүүнээс татгалзах гэж байгаа юм уу Ш.Түвдэндорж гишүүн ээ

Асуудал болох яах уу тавигдаж байна. Давхар дээлтэй байхыг болих хэрэгтэй гэсэн санаа л  явагдаж байна шүү дээ. Өмнө нь ч энэ асуудал байж байсан нь үнэн. Гэхдээ  шинэчлэл хийнэ гэсэн Засгийн газар  яасан вэ. Ярьсан болгонд хуучин та нар тэгсэн ингэсэн гэж байх хэрэг байна уу.

Заавал УИХ-ын гишүүний тавина гэж хэлээд байна. Энэ асуудлыг ойлгоход хэцүү болоод байна шүү дээ. УИХ-ын гишүүнээс татгалзах гэж байгаа юм уу Ш.Түвдэндорж гишүүн ээ. УИХ-ын гишүүн гэдгийг доогуур үнэлээд байгаа юм шиг логикийн зөрчилтэй асуудал байгаа юм. Ерөнхийлөгч хүртэл энэ асуудлын хувьд татгалзаж байгаа нь ойлгомжтой цаг үеэ мэдэрсэн биш билүү.

УИХ-ын гишүүн  Ш.Түвдэндорж:

Нэг зүйл бол ойлгомжтой байгаа энэ бол эрх зүйн орчин бол хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа юм. Тэрнээс УИХ-ын гишүүний ажлыг дорд үзэж ажил хийж байгаа асуудал биш. Би бол гишүүнээс татгалзахгүй засгийн газрын гишүүн болон УИХ-ын гишүүний асуудлыг хийнэ. Харин байнгын хорооны ажлыг авч явах сайхан залуус байгаа.

Ерөнхий сайд  Н.Алтанхуяг:  Миний бодлоор сайдыг УИХ-аас тавих ёстой гэж үздэг

Д.Дэмбэрэл гишүүн ээ энэ асуудлыг ойлголцох ёстой юм. 2016 оноос давхардлыг арилгах хэрэгтэй гэж ярьсан байгаа шүү дээ. Тиймээс 2016 оноос хэрэгжүүлээд явах хэрэгтэй. Түүнээс одоо шоу болгох хэрэг байна уу. Хувь хүний хувьд сайдыг УИХ-аас тавих ёстой гэж үздэг. Бүхэл бүтэн 4 жил бүх талын асуудлыг ярьсан хүн юмыг хардаг өнцөг нь хүртэл өөр, боловсруулагдсан хүн байх юм.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Шууд оруулаад ирдэг дараа нь УИХ нь улс төржөөд явдаг

Шударга эвслийн бүлгийн зүгээс сайдыг томилох асуудлыг хэлэлцээд амжаагүй байхад байнгын хороонд оруулж ирж тавьсан. УИХ-д ойлголцол зөвшилцөл байх ёстой. Гэтэл байнгын хороо энэ асуудлыг оруулаад ирдэг нь зөв уу, буруу уу. Энэ асуудлыг байнгын хорооноос асуумаар байна. Харин яагаад сайдыг огцруулах асуудлыг оруулж ирэхгүй байгаа вэ? Шууд оруулаад ирдэг дараа нь УИХ нь улс төржөөд явдаг. Ер нь Ш.Түвдэндорж гишүүнээс та ажлаа хүлээж аваад хамгийн түрүүнд юу хийх вэ гэж  асуумаар байна.

 

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан: Энэ бол таны бүлгийн асуудал юм

Дэгийн дагуу санал хураалт явуулаад дэгийн дагуу  С.Баянсэлэнгэ гишүүний санал байнгын хороон дээр  унасан байгаа юм. МАН хүртэл хэлэлцээд төлөвлөгөөний дагуу хэлэлцээд ярьж байхад таны бүлэг яагаад асуудлаа хугацаанд хэлэлцээгүй вэ. Энэ бол таны бүлгийн асуудал юм.

УИХ-ын гишүүн  Ш.Түвдэндорж: Малчдын хүрээнд эрсдлээс хамгаалах асуудлаас ажлаа эхэлмээр байна

Малдчыг эрсдлээс хамгаалах асуудал сүүлийн үед  яригдаж байна. Монгол мал хөтөлбөр Малчдын хүрээнд эрсдлээс хамгаалах асуудлаас ажлаа эхэлмээр байна. Малын даатгалын индексжүүлэлтийн асуудлыг хийнэ. Мөн монгол малын хэрэгжилт, газар тариалан, аж үйлдвэрийн салбарын зэрэг олон төсөл боловсруулагдаад хэрэгжих шатандаа зогсоон байгаа. Харин энэ ажлуудыг үргэлжлүүлнэ хийх болно.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар:

Өнөөдрийн хуралдааны хувьд сайдыг огцруулах асуудал хөтөлбөрт байхгүй байгаа. Даргын зөвлөлөөс шийдвэр гарсны дараа оруулж ирнэ.

 

 

 

УИХ-ын гишүүн  О.Содбилэг: ЭЗЭН-100 –ын 60 хоногт яг ямар ажил хийх вэ?

Хууль зүйн байнгын хорооны дарга хүн яагаад ийм шийдвэр гаргасан вэ? Та үйлдвэржилтийн асуудлыг сайн ярихгүй байна. Энэ асуудлыг яаж зохицуулах гэж байгаа вэ. ЭЗЭН-100 –ын 60 хоногт яг ямар ажил хийх вэ?

Шударга ёс бүлэг дээр ярьж танилцуулаагүй гэж ярьж байна. Энэ хамтарсан засгийн газар гэсэн биш билүү. Х.Баттулга сайд хүртэл таныг дэмжихгүй гэсэн байна. Энэ асуудалд яаж хандаж байна вэ?  

 

 

УИХ-ын гишүүн  Ш.Түвдэндорж: Ер нь саваа бэлдэнэ гэсэн үг

Аливаа улсын хувьд үндэсний үйлдвэржилтийн салбар чухал юм. Энэ салбарт тууштай ажиллаж мэдлэг боловсролоо шалгаж үзэх гэсэн саналтай байгаа. Сайншандын цогцолборын ажил бэлэн болсон байгаа. Цаашид үргэлжлүүлнэ хийнэ.

Харин ЭЗЭН-100 хүрээнд бичиг баримтаа бэлэн болгох ажлыг хийх бөгөөд өөрөөр хэлбэл саваа бэлдэх 100 хоног учир бичиг баримтуудыг бэлдэж ажиллана.

ТӨХ-ны асуудлын хүрээнд шинээр ТӨХ-ны асуудлыг шинээ оруулж ирэх асуудлыг судалсан. Бичиг баримтыг бэлдэнэ гэдэг нь  аливаа ажлыг явуулахад заавал хууль эрх зүйн орчин бүрдэх ёстой. Тэр үүднээс хэлсэн байгаа. Ер нь саваа бэлдэнэ гэсэн үг.

УИХ-ын гишүүн Б. Гарамгайбаатар: Улс төрийн нам өөрийн дүрэм журамтай Уирдах зөвлөлийн шийдвэрийг биелүүлдэг юм. Тэрний дагуу асуудал яригдана. Ирэх долоо хоногт хэлэлцдэг журмаар явагдах болно.

Ерөнхий сайд  Н.Алтанхуяг: Шударга ёс эвсэлтэй хамтраад ажиллаад байгаа. Сайны асуудалд нэгдсэн шийдвэр гараагүй байгаа. Энэ асуудал дээр хамтран ажилгүйд байх. Түүнээс биш нэг бодолтой байгаа. 2016 хүртэл хамтраад ажиллах гэрээ байгуулсан байгаа.

Санал: УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: АН боловсон хүчингүй болсон юм уу

Давхар дээл, дан дээл гэж ярьж байна. Монголын төрийг ухаалаг байлгах асуудлыг оруулж ирсэн биш үү. Бүгдээрээ энэ асуудлыг хэлэлцээд байгаа.  АН-ын хувьд 2016 онд хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзсэнээс ямар одоо гэсэн биш гэж давхиж орж ирээд байгаа юм. Одоохондоо буруугаа хийж болох юм чинь гэж одоо оруулж байгаа асуудал гэж үзэж болохгүй юм.

Харин өмнө сайд нь давхар дээлийг тайлж  байхад дараагийн сайд нь араас нь давхиж ороод ирээд байгаа ойлгохгүй байна. Байнгын хорооны дарга гэдэг том албан тушаал ер нь хэн нь сайд болох нь чухал биш юм. Харин бид УИХ-аас эхлээд ёс суртахууны үлгэр дурайлаа үзүүлэх хэрэгтэй юм. АН боловсон хүчингүй болсон юм уу. 30 хүн дотроос нэг хүн гараагүй юм уу. Одоо газар тариалангийн бодлого алга, монгол мал хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ажил алга. Яамны ажилд бүрэн цагаа зарцуулах хүнийг томилох хэрэгтэй байгаа болохоос.

Санал: УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: 18 эрх дархтан дэлхийн хөл бөмбөгийг үзнэ гэж яваад өгсөн

Том төрөөс ухаалаг төр лүү шилжих асуудлыг ярьсан бүгдээрээ хүлээж аваад нээлт хийгээд гараа өргөөд байсан биз дээ. Харин Ерөнхий сайд бид тэр үед зөвшөөрөөгүй байсан гэж яриад байгаа юм.  Бараа бүтээгдэхүүн нь өдрөөс өдөрт өсөж байгаа эдийн засаг хямраад байгаа энэ үед амь ажлын зөрөө гараад байна. Учиргүй эдийн засгийг хямралаас гарна гэдэг асуудлыг ЭЗЭН-100 гэж гаргаад ирсэн. Гэтэл 18 эрх дархтан дэлхийн хөл бөмбөгийг үзнэ гэж яваад өгсөн. Ингээд амь ажил зөрчиж байгаа биш үү. Засгийн газрын гишүүнийг томилохдоо 30 хоногийн дотор хэлэлцэх ёстой байтал МАН-ын гишүүд 30 хоног болоогүй юм чинь гэж завсарлага авах гэтэл 30 хоног дууслаа гэж өгөхгүй байна. Тэгсэн хэрнээ  сайдыг огцруулах ажлыг шийдэхгүй өнөөдөр хүртэл яваад байдаг. Үүнийг засахгүйгээр эдийн засгийг хямралаас яаж гаргах вэ.

УИХ-ын гишүүн Д.Сумъябазар: Хэн нэгэн сайд орж байвал ард түмний асуудал хамаагүй болсон уу

Өнөөдөр бодит эдийн засгаа бид хармаар байна. Одоо УИХ-ын гишүүд сайд томилох,  огцруулах болохоор бүгдээрээ ороод ирдэг харин санал асуудал хөндөхөөр гараад явдаг. Үнэн зовлонтой юмаа. Хэн нэгэн сайдыг батлах, хэн нэгэн сайдыг огцруулах асуудлыг яримааргүй байна.

Тэр Баянхошуу, Сонгинохайрханд очоод ард иргэдийн амралыг хармаар байна шүү дээ. Элчин чихэр, талхыг гармаар зардаг больчиход байна. Эдийн засгийг асуудал орж ирэхээд зугтдаг ямар сонин юм вэ? Эдийн засгийг галзуу хөгжүүлэн гэсэн яасан вэ? Өнөөдөр хэлэлцэх асуудлын дарааллыг өөрчлөөд хэн нэгэн хэсэг бүлэг хүмүүсийг бодохыг болих хэрэгтэй байна шүү. Хэн нэгэн сайд орж байвал ард түмний асуудал хамаагүй болсон уу.

Ш.Түвдэндорж гишүүн та яг ҮХАА-н сайд болсноор юу хийх вэ? Өмнөх сайдыг хэр зэрэг ажилсан гэж бодож байна. Төрийн өмчийг хувьчлах 32 аж ахуйн нэгжийн нэр гарсан гэсэн. Энэ асуудлыг яаж зохицуулах гэж байна вэ?

УИХ-ын гишүүн  Ш.Түвдэндорж: МУ-ын Ерөнхийлөгч УИХ болон засгийн газрын гишүүний асуудлыг  хэрэгжих хугацааттайгаар тооцож оруулсан байх. Ерөнхий сайдтай зөвшилцөөд манай нам дэмжсэн байгаа. Харин төрийн өмчийн хорооны асуудлыг шударгаар шийдэхийн төлөө ажиллах болно.  Ард иргэдэд нааштай байдлаар шийдэх болно.

УИХ-ын гишүүн С.Оюунхорол: Өнөөдөр АН итгэлцлийг бий болгож чадахгүй байна

Өнөөдөр бид мэтгэлцээд маргалдах гээд энэ зааланд орж ирээгүй. Харамсалтай нь бид бүгдээрээ буруу шийдвэр гаргасны төлөө Монгол улсын эдийн засгийг ингэж уруудаж байгаа боломжийг бүрдүүлж байна. Амьдралын үнэн төрхийг харж, үнэн шийдвэр гаргахын төлөө ард түмэн бидний сонгосон юм.

Үүрэг хариуцлага хоёроо ухамсарлаж чадахгүй байна. Сүүлдээ нийгмээ сонсох чадваргүй болгож байна. Өнөөдөр АН итгэлцлийг бий болгож чадахгүй байна. Тийм учир парламент дотроо ардичлсан нийгмийн үнэт зүйлсийг баримтлан ажилсаасай гэж хүсэж байна. ЭЗЭН-100 хэдэн хоног л үлдлээ шүү дээ.

УИХ-ын гишүүн  Х.Болорчулуун: Одоо бидэнд хугацаа алдах эрх байхгүй

Ш.Түвдэндорж гишүүн та мэргэжлийн бус байж болно. Гэхдээ та хөдөө орон нутгийн амьдралыг хэр мэдэх вэ. Энэ салбарыг өөрийн болгоход хугацаа шаардагдана. Түүнээс ажил хийж чадахгүй гэж байгаа биш. Шинэчлэлийн засгийн газрын гишүүн болж ямар шинэчлэл хийх  гэж байна вэ? Одоо бидэнд хугацаа алдах эрх байхгүй.

 

 

УИХ-ын гишүүн  Ш.Түвдэндорж: Би хөдөө амьдарч байгаа гэвэл үгүй харин хөдөө ажилгүй гэвэл үгүй болох байх. Улаан буудай дутагдаж байгаа гэдгээ бүгдээрээ мэдэж байгаа. Энэ жилээс энэ салбарыг дэмжиж байж улаан буудайн дутагдлаас гарах ажлыг хийх хэрэгтэй. Харин мэргэжлийн бус хүн гэж үзэж байна. Гэхдээ үйлдвэр худалдааны аппаратын хувьд боломжийн ажилдаг гэж боддог. Надад УИХ-ын гишүүд байгаа учраас нэг их асуудал гарахгүй байгаа гэж үзэж байна. Аль болох хурдан хугацаанд  энэ салбарыг удирдаж чадна гэж үзэж байна. Аж үйлдвэржилтийн салбарт гол бодлого чиглүүлж ажиллах болно.

УИХ-ын гишүүн  Д.Лүндээжанцан: Өнөөдөр гол асуудал Ш.Түдвэндоржоос байгаа биш

Энэ асуудал бол одоо бүр хүндрээд явчихлаа. Үндсэн хуулиас эхтэй гэснийг Ерөнхий сайл хэлж байна. Гэхдээ бид алдаа дутагдлаа засах хэрэгтэй гэж явж байна. Хуульд байгаа нь үнэн. Өнөөдөр гол асуудал Ш.Түдвэндоржоос байгаа биш.  Энэ тогтолцооны эмх журмын асуудал байгаа болохоор бүгдээрээ  энэ асуудлыг зөв шийдэх ёстой юм.

 

 

Хариулт: Ерөнхий сайд  Н.Алтанхуяг: Шилдэг хуульч хүн худлаа ярьдаггүй байлгүй дээ. Иймд бид хууль эрх зүйн орчинд юмаа ярих хэрэгтэй. Таны тэр их сургуульд заадаг хичээл чинь тусдаа. Тэгвэл та гарцаа хэлээд өгөөч. Одоо Үндсэн хуулинд байгаа зүйлийг АН хууль санаачилсан юм  шиг ярьж байна. Байгаа нөхцөл байдал ийм байгаа учир хэн нэгнийг буруутгаад яах вэ. Энэ раман дотроо яажигнаад явах нь зөв.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:Түүнээс биш эдийн засаг мөнгөндөө гол асуудал байгаа юм биш

МУ-ын Ерөнхийлөгч том төрөөс ухаалаг төр лүү шилэх асуудлыг улс орныхоо өмнө дэвшүүлэн тавьж УИХ-ын гишүүдэд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Тийм учир төрийн тогтолцоо маань ямар нэгэн хэмжээгээр гажигдаад явж байна. Тийм учир төрийн гажиг тогтолцоог хурдан засах хэрэгтэй. Түүнээс биш эдийн засаг мөнгөндөө гол асуудал байгаа юм биш.

Хариулт: УИХ-ын гишүүн Б. Гарамгайбаатар: Асуулт асууж байгаа гишүүдийг сонсоод сууж байхад Монгол улсын Ерөнхийлөгч дахвар дээлийн тухай хууль оруулж ирээгүй шүү дээ. Тийм учир нэр томьёоны  асуудлыг зөв ярьж сурмаар байна. Нэг бодоход дээл яриад байгаа юу  сайдын асуудал ярьж байгаа юу гэдэг нь ойлгомжгүй байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Улс төрчдийг ард түмэн харах хэрэгтэй

Бид нар ерөнхийдөө нэг зарчимтай баймаар байна. Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудал, засгийн газрын гишүүний хувьд томилуулах тухай асуудал бол хуульд  заасан тэр зарчмыг барьж ажилламаар байна. Огцруулах тухай асуудал хувьд заасан 30 хоног хамаагүй томилуулах тухай асуудал болохоор нэг өөр байдаг ийм байдлаар хандаж болмооргүй байна.  Цаашилбал энэ эдийн засгийн амьдралтай холбоотой асуудал ч гэсэн. Улсын өрийн бодлогыг нэмэгдүүлэх тухай асуудал, нөгөө талд нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нээх тухай асуудал гэж бодож байна. Үүн  дээр манай улс төрчид өөр өөр байр сууринаас, өөртөө ашигтай байдлаар тайлбар хийж, асуудалд ханддаг байж болохгүй гэсэн зүйлийг хэлмээр байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг нээнэ гэдэг бол улс орны аюулгүй байдал талаасаа их эрсдэлтэй байдалд оруулдаг. Тиймээс улстөрчид нэг байр сууринаас олгох хэрэгтэй. Энэ зөвшөөрлийг олгосноор манай улсын байгаль орчинд сөрөг нөлөө их үзүүлсэн. Ерөнхийлөгч хүртэл өмнө нь олгосон зөвшөөрлөө цэгцэлж байж дараагийн асуудлаа шийд гэж хэлсэн. Ийм зүйлүүдийг анхаарч ажилламаар байна. Улс төрчдийг ард түмэн харах хэрэгтэй. Ш.Түвдэндорж даргаас асуух асуулт байна. Бид бол давхар дээлийн асуудлыг ярьж байсан. УИХ-ын гишүүнийхээ үүргээс татгалзаад Засгийн газрын гишүүнээр ажиллах уу? гэдгийг асуугаад ийм байр суурьтай байвал би бүрэн дэмжинэ. Хоёрт: Хэрлэнгийн голдрилы

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4349
0 эможи
keyboard_arrow_up