УИХ-ын нэгдсэн чуулганаар хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа

2017 оны 5 сарын 12

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хог хаягдлын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 77.1 хувийн саналаар баталлаа.

Хууль батлагдсанаар хог хаягдлыг ангилан ялгах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах замаар эдийн засгийн эргэлтэнд оруулах, эдгээр үйл ажиллагааг эрхэлсэн болон хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулах эрх зүйн орчин бий болж байгаа юм.

Мөн ногоон худалдан авалтыг дэмжих, энгийн хог хаягдал цуглуулж, тээвэрлэх, сэргээн ашиглах, дахин боловсруулах, урьдчилан боловсруулах, устгах зэрэг үйл ажиллагаа нарийвчлагдан зохицуулагдахаар болж байна. Дашрамд дурдахад, хүн амын өсөлт, хотжилт, үйлдвэржилтийн нөлөөгөөр хог хаягдлын хэмжээ жилд дунджаар 500 мянган тонноор нэмэгдэхийн зэрэгцээ төрөл, бүтцийн хувьд ч өөрчлөгдөх болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43466
0 эможи
keyboard_arrow_up