ЧУУЛГАН: Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлав

2017 оны 5 сарын 11

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
 
Зөрчлийн тухай хууль нь 220 гаруй хуулинд туссан зөрчилтэй холбоотой ойлголтуудыг нэгтгээд буй. Гэхдээ Зөрчлийн тухай хуульд бусад хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдлийг зөрчилд тооцон төрөлжүүлж нэгтгэхдээ харилцан хамааралгүй зөрчлийн шинжүүдийг нэг зөрчил болгон нэгтгэсэн нь зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх, шийдвэрлэх субьектын харьяаллыг тогтооход хүндрэл үүсгэсэн, Эрүүгийн хуульд заасан зарим гэмт хэргийн шинжтэй давхардуулсан, зарим төрлийн зөрчлийг тусгаагүй орхигдуулсан, хэл зүй, найруулгын хувьд ойлгомжгүй томьёолсон, мөн хуулийн ерөнхий анги нь хамарвал зохих, үүсч болзошгүй бүхий л харилцааг хамарч чадаагүй гэх зэрэг нь хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэхээр байсан тул шинэчилсэн найруулгаар залруулж өнөөдөр ийн батлав.

Мөн хуулийн дагаж мөрдөх хугацааг энэ оны 7 дугаар сарын нэгний өдрөөр хэмээн тогтоолоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43430
0 эможи
keyboard_arrow_up