Ш.Түвдэндоржийг томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ
![](https://websites.mn/arslan/assets/images/20140502/ernhii_said.jpg)
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 09.00 цагт зарласан ч гишүүдийн ирц бүрдэхгүй байгаад 10.00 цагт 39 гишүүний ирцтэйгээр эхэллээ. Өнөөдрийн хуралдаанд УИХ-ын дарга З.Энхболд эзгүй байгаа тул УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж хурлыг удирдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийт 12 асуудал хэлэлцэхээр тусгасан байна.
Хуралдааны эхэнд, хэлэлцэх асуудалтай холбоотой гишүүд санал хэлж байгаа бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг хэлэлцэх хэрэгтэй байна мөн Өрийн удирдлагын тухай хуулийн зарим зүйл заалт нь бусад хуультай зөрчилдөж байгаа тул хэлэлцэх боломжгүй гэж үзэж байгаагаа хэлж байлаа. Хамгийн эхний асуудал болох Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)