Чуулганы хуралдаан үргэлжилж байна

2017 оны 5 сарын 05

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.30 цагт эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулав. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Л.Энх-Амгалан гишүүн, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргасныг УИХ-ын дарга хүлээж авав. Мөн УИХ-ын гишүүн Л.Болд Орон нутгийн сонгуулийн дүнгийн талаар Ерөнхий сайдад хүргүүлсэн асуулгын хариуг энэ долоо хоногт сонсох санал гаргав. Сүхбаатар аймгийн Засаг даргын томилгоон асуудал шийдэгдэхгүй өдийг хүрсэн тул тус аймгийн зарим иргэд нийслэлд ирээд байгаа юм. Тэднийг дахин долоо хоног хүлээлгэхэд хэцүү" гэлээ.

УИХ-ын дарга, “Дэгийн тухай хуулиар Ерөнхий сайдын мэдээлэл болон асуулгад хариулах өдөр 14 хоногоор ээлжилдэг. Өнөөдөр Ерөнхий сайдын мэдээлэл хийх өдөр. Дэгийн тухай хууль хэлэлцэх боломжгүй гэсэн тайлбар өглөө.

Ийнхүү чуулганы хуралдаанаар Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43249
0 эможи
keyboard_arrow_up