МАН-ын бүлэг хуралдаж байна

2017 оны 4 сарын 28

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаанаар Зөрчлийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байгаагаас гадна ОУВС-гийн асуудлыг дотооддоо ярилцаж байгаа аж. Учир нь, төсвийн тодотголд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй томоохон хөрөнгө оруулагчид дотоодын арилжааны банкуудаар дамжуулан зарим төрлийн гүйлгээгээ хийх утга бүхий заалтыг оруулан, баталсан. Уг асуудлыг Рио-Тинто группийн зүгээс эсэргүүцэж, ОУВС-д гомдол гаргаснаас үүдэн, тус сангаас хуульчдын баг гарч асуудлыг шалгаж байгаа талаар Сангийн сайд тодотгоод буй. Энэ асуудлыг эрх баригч намын бүлгийн хуралдаанаар тухайлан хэлэлцэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43041
0 эможи
keyboard_arrow_up