Автомашины онцгой албан татварын хэрэгжих хугацааг хойшлуулах хүсэлт гаргав

2017 оны 4 сарын 28

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат автомашины Онцгой албан татварын хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах хүсэлтийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүргүүллээ. 2017 оны төсвийг тодотгож Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тиймээс хуулийн дагуу хэдхэн хоногийн дараа буюу тавдугаар сарын 01-нээс хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цаахилгаан тэжээлт автомашины татварын хөнгөлөлтийг 50 хувиар бууруулж, суудлын автомашины хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж, насжилтаас хамааруулж Онцгой албан татварын хэмжээг нэмэхээр болсон билээ.

Тэгвэл ийнхүү хуулийг батлагдсанаас хойш иргэд, автомашин импортлогчид хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах хүсэлтийг удаа дараа ирүүлээд байна. Уг нь олон улсын жишгээр Онгой албан татварыг хувь хүн, нийгэм, хүрээлэн буй орчинд хортой, сөрөг нөлөө үзүүлдэг бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах зорилгоор ногдуулдаг. Гэтэл шатахууны зарцуулалт бага, байгаль орчинд ээлтэй, жирийн иргэдийн өдөр тутмын ахуйн хэрэглээ болсон гибрид буюу хос тэжээлт приус автомашин болон шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашинаас онцгой албан татвар авч байгаа нь эдийн засгийн хүндрэлтэй үед иргэдийн халаасанд гар дүрсэн туйлын буруу шийдвэр болсон байна. Тиймээс дээрх хуулийн дагаж мөрдөх хугацааг хойшлуулан 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр болгон өөрчлөх тухай хуулийн төсөл боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, УИХ-д яаралтай өргөн барьж батлуулахыг хүслээ. 

Г.ИТГЭЛ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43034
0 эможи
keyboard_arrow_up