Г.Баясгалан: Зорчих эрхийг хязгаарлах ялыг 2019 оноос хэрэгжинэ

2017 оны 4 сарын 27

УИХ-ын чуулган үргэлжилж байна. Чуулганаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найрууллагын төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, хууль санаачлагч болоод ажлын хэсгийнхэнээс хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Захиргааны шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд ямар үр дүн гарсан бэ. Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд бэлэн үү?

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан: Зорчих эрхийг хязгаарлах ялыг БНСУ үр нөлөөтэй хэрэгжүүлдэг юм билээ. Цахим гавын зардлыг ял эдлэж байгаа хүн хариуцна. Үүнийг хэрэгжүүлэхэд 20 гаруй тэрбум төгрөгийн зардал гарна. Зардлыг БНСУ-аас зээл авч хэрэгжүүлнэ. Энэ хууль 2019 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжинэ. Захиргааны шийдвэрийг хэрэгжүүлэхэд аль болох богино хугацаанд хэрэгжүүлэх зохицуулалтыг тусгасан. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульчилсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн үр дүн өснө гэж үзэж байгаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан албан хаагчдын нийгмийн баталгааны асуудлыг яримаар байна. Хууль сахиулагчдын хувьд нийгмийн баталгааг хангаж өгөх ёстой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан албан хаагчдын нийгмийн баталгааны асуудлыг оруулж ирэхдээ НХХЯ-аас санал авсан уу? Цагдаа, прокурор, онцгой гээд тус тусдаа нийгмийн баталгаа нь өөр болоод байна.

Хууль зүй дотоод хэргийн сайд УИХ-ын гишүүн С.Бямбацогт: ОУВС-ын хөтөлбөрт хамрагдах хүрээнд хуулийн төсөл дэх зардал нэмэгдэх заалтуудыг оруулаагүй. Одоо байгаа хэмжээгээр нь хадгалсан.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар: Хэлэлцүүлгийн шатанд зорчих эрхийг хязгаарлах ял хэрэгжиж эхэлснээр хэдий хэмжээний зардал шаардаж байгаа, мөн бэлтгэл хэрхэн хангагдаж байна вэ?

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан: Зорчих эрхийг хязгаарлах ял 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ. Энэ ялыг хэрэгжүүлэхдээ БНСУ-ын туршлагыг авна, өөрөөр хэлбэл, тус улсын жишгээр ажиллах шийдэл гаргасан. Урсгал зардалд 4.9 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын зардалд 20 тэрбум төгрөг тус, тус шаардаж байгаа аж.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль батлагдсанаар зардал яаж нэмэгдэх вэ?

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан: Хууль батлагдан гарах тооцоог Сангийн яамтай харилцан тохиролцож хийсэн. Хууль батлагдсанаар 299-ээр нэмэгдсэн. Зорчих эрхийг хязгаарлахтай холбоотой нэмэгдэж байгаа орон тоо. Урсгал болон хөрөнгө оруулалтын зардалд  47 тэрбум 813,9 сая төгрөг гэж төлөвлөсөн байгаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42991
0 эможи
keyboard_arrow_up