Д.Хаянхярваа: Япон улсын 850 сая ам.долларын зээлээр төсвийн алдагдлыг нөхнө

2017 оны 4 сарын 25

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагаас дараах тодруулгыг авлаа.

-Ерөнхийлөгчийн сонгууль хоёрхон сарын дараа болох гэж байна. Гэхдээ МАН хандиваа цуглуулаад эхэлсэн гэх мэдээлэл байна?

-Одоогоор нэг ч төгрөг цуглуулаагүй. Учир нь хуулийн хугацаа болоогүй учраас бид нэг ч хуралдаагүй байсан. Бид хуулийнхаа хүрээнд л ажиллана. Энэ асуудлыг МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, сонгуулийн хандив цуглуулах ажлын хэсгийн ахлагчаар би сонгогдоод байна.

-Валютын сангийн санхүүжилт хэзээ орж ирэх вэ?

-Валютын сангийн захирлуудын зөвлөлийн хурал энэ сарын 28-нд болж, эндээс шийдвэр гарна. Япон улсаас зүгээс манайд 850 сая ам.долларын зээл олгохоор болсон.

-Юунд зарцуулах вэ?

-Төсвийн алдагдлыг нөхөхөд ашиглана. Дараагийн Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон бусад доннар орнуудаас орж ирэх хөрөнгө санхүүг чухам ямар зориулалттай яаж зарцуулах вэ гэдгийг яриа хэлэлцээрийн үр дүнд шийднэ. Түүнээс биш Валютын сангийн мөнгө орж ирэхэд намын бүлэг хурлаараа яриад тал тал тийш нь хуваагаад авчих гээд байгаа юм байхгүй. 

-МАН-ын бүлэг татварын асуудлаар хуралдав уу. ХХОАТ зэрэг гурван төрлийн татвар тавдугаар сарын нэгнээс хэрэгжиж эхлэнэ. Үүнийг хойшлуулах санал олон нийтийн дунд байгаа?

-Манай намд  татвар нэмж, ард түмний нуруун дээр ачаа үүрүүлчихлээ гэдэг шүүмжлэл ирж байгаа. Үүнийг ч бид ойлгож байна. Гэхдээ татвар нэмэгдэх асуудал олонхид хүрч, хүндээр тусч байгаа асуудал биш. Татварын хуулийг маш сайн судлах ёстой. Мэдээж бид нар ерөнхийлөгчийн сонгуулийг бодож, улс төрийн ашиг хонжоо хайх зорилгоор татварын хуулийг нэг, хоёр сараар хойшлуулна гэвэл бид Валютын сангийн хөтөлбөргүй үлдэх ийм л нөхцөл байна. Бид улс орныхоо эрх ашгийг бодсон зөв сонголт хийсэн. Ард иргэд маань ойлгоосой гэж хүсч байна.

-Татварыг заавар нэмэх шаардлагатай гэж үү?

-Валютын сангаас тусламж авахын тулд татвар нэмэхээс өөр ямар ч сонголт, боломж алга. Хамгийн сүүлд л гэхэд 11 хувийн хүүтэй 750 сая ам.долларыг зээлж байсан. Тэгвэл сая зээлийн хүүг 8,75 гэж 10 оронтой тоо руу орууллаа.

Зургийг MPA.mn-ээс.

123

123

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42908
0 эможи
keyboard_arrow_up