ФОТО ТОЙМ: Улсын Их Хурал - Өнгөрсөн долоо хоногт
2017 оны 4 сарын 24
УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Чехийн парламентын бүлгийн гишүүн А.Ундраа Бүгд Найрамдах Чех Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын Өргөдлийн байнгын хорооны дарга, Чех, Монголын найрамдлын бүлгийн дарга, хатагтай Зузка Беварова Руйброва тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. 2017.04.17
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Чех Улсын парламентын төлөөлөгчдийн танхимын Өргөдлийн байнгын хорооны дарга, парламент дахь Монгол, Чехийн найрамдлын бүлгийн дарга Зузка Бебарова-Руйброва тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2017.04.17
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо, УИХ-ын эмэгтэй гишүүд хамтран “Замын хөдөлгөөний аюулгүй байдал ба хүүхэд хамгааллын асуудал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, гишүүн М.Оюунчимэг, Д.Мурат, Ц.Цогзолмаа, М.Билэгт, А.Сүхбат нар оролцов. 2017.04.17
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд нар Бүгд Найрамдах Чех Улсын парламентын төлөөлөгчдийн танхимын Өргөдлийн байнгын хорооны дарга, парламент дахь Монгол, Чехийн найрамдлын бүлгийн дарга Зузка Бебарова-Руйброва тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 2017.04.18
УИХ-ын дарга М.Энхболдод Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өргөн мэдүүлэв. 2017.04.18
УИХ-ын дарга М.Энхболдод УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ. 2017.04.18
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд буй Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс 5 өдрийн завсарлага авч буйг тэрбээр мэдэгдлээ. 2017.04.18
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос томилогдсон Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг биеийн тамир, спортын салбарын төлөөлөлтэй Спортын төв ордонд уулзав. 2017.04.18
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөл, уг ажлын зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэгтэйгээр байгуулагдсан Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэг, Улсын Их Хурлын Тамгын газраас анхдугаар зөвлөлдөх санал асуулгын талаар хэвлэл мэдээллийнхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. 2017.04.18
Улсын Их Хурлын Тамгын газрын номын сангаас санаачлан “Дэлхийн номын өдөр”-ийг Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газар, хэвлэлийн газруудтай хамтран Төрийн ордонд зохион байгуулж байна. 2017.04.19
Монгол Улс өнөөдрөөс эхлэн сансар огторгуйд “Монголсат-1” нэртэй хиймэл дагуултай болсон тухай батламжийг “ABS” (Asia Broadcast Satellite) компанийн захирал Томас Чой Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод гардууллаа. 2017.04.19
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин нар мэдээлэл хийв. 2017.04.19
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэгтэйгээр Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулагдсан Ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордонд болж, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан даргалан хуралдуулав. 2017.04.19
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 12 цаг 28 минутад 63.2 хувийн ирцтэй эхэлж, “Зөвлөлдөх уулзалт зохион байгуулах журам батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. 2017.04.19
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 9 цаг 40 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. 2017.04.19
Өргөдлийн байнгын хороо 2017 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөөгөө баталлаа. 2017.04.19
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ. 2017.04.19
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд АНУ-ын “Гилеад Саинсис” компанийн Ази, Номхон далайн орнууд хариуцсан захирал Бен Кемарк, “ЛФАзиа” компанийн дэд захирал Петер Инг, тус компанийн Монгол Улсыг хариуцсан менежер Самсон Чой, бүс нутаг хариуцсан менежер Данни Чинг нарыг хүлээн авч уулзлаа. 2017.04.19
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Прокурорын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ. 2017.04.19
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны мэндэлсний 55 жилийн ойн өдрийг тохиолдуулан хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. 2017.04.20
Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. 2017.04.20
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүмиг хүлээн авч уулзав. 2017.04.20
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуульд туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаа, цагийн ажлыг шинээр зохицуулав. 2017.04.21
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн санаачилгаар “Эмэгтэйчүүд-манлайлал” сэдэвт зөвлөгөөн Төрийн ордонд боллоо. Энэхүү зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Д.Сумъяабазар, Г.Тэмүүлэн, Н.Цэрэнбат нарын гишүүд оролцсон юм. 2017.04.21
Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы үдээс хойших хуралдаанд “Хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ”-ний талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. 2017.04.21
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
42843
0 эможи