Далай аварга цолыг хасахыг Байнгын хороогоор дэмжлээ
![](https://websites.mn/arslan/assets/images/20140611/dalay1.jpg)
Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдөрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Д.Батцогт, Б.Чойжилсүрэн уг хуулийн төсөлд өөрчлөлт оруулж далай аварга цолыг хасах санал оруулсан юм.
Төслийн анхны хэлэлцүүлгийг хийж буйтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Харин УИХ-ын гишүүн Р.Гончигдорж хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд тусгайлсан санал гаргаагүй учир төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулья гэсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Тиймээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах саналаа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)