УИХ-ын Байнгын хороод хуралдана
2017 оны 4 сарын 19
УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн хуралдааны тов, хэлэцэх асуудлын жагсаалтыг хүргэж байна.
1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 26 гишүүн 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төсөлд тусгаж байгаа төсөл, арга хэмжээ, Эдийн засгийн байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийн биелэлтийн талаархи Үндэсний хөгжлийн газрын даргын мэдээлэл;
"Эрдэнэс-Монгол" ХХК-ийн үйл ажиллагаа, цаашдын чиглэлийн талаархи мэдээлэл.
2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Цаг агаарын 4, 5 дугаар сарын төлөв байдлын талаархи Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлэл сонсох;
- Мал аж ахуйн салбарын хаваржилт, мал төллөлтийн явцын талаархи Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох.
3.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас " Их Эзэн Чингис хаан" танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Боловсролын зээлийн сан, Оюутны хөгжлийн зээл олголтын өнөөгийн байдлын талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын мэдээлэл;
- Боловсролын тухай хууль, ерөнхий боловсролын болон тусгай хэрэгцээт сургууль, үдийн цай хөтөлбөр, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан хэлэлцэх.
4.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Улсын Их Хурлын 2012 оны 74 дүгээр тогтоол, Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 03 дугаар тогтоолуудын хэрэгжилтийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох;
- Ажлын хэсэг байгуулах тухай /Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 03 дугаар тогтоолын дагуу/;
- Өргөдлийн байнгын хорооны 2017 оны Хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах тухай.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
42654
0 эможи