МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа: Энэ жилийн төсөвт илүү чанга хандсан

2017 оны 4 сарын 17

Нэг улс аливаа улс орны тусламж дор хэт удаан явж болохгүй. Түүний оронд улс орныхоо бааз суурийг нэмэгдүүлэх, эдийн засгийн чадавхийг сайжруулан, дотооддоо хөрөнгө санхүү босгож, ард түмнийхээ амьдралыг  дээшлүүлэх ёстой. Тийм болгохын тулд олон жил ярьсан төслүүдээ хөдөлгөх, дотоодын үйлдвэрээ нэмэгдүүлэх, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн бодлогыг Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй уялдуулах ёстой.

Сайд нарын багц нэмэгдсэн асуудлыг хэт улс төржүүлчихлээ. Өнгөрсөн оны зааг дээр Хөгжлийн банк дампуурлын ирмэгт хүрсэн байсныг Хөгжлийн банкны олгогдсон зээлийн асуудлыг төсөв дээр татаж авсан. Үүнийгээ эргүүлэн төлүүлэхийн тулд Хөгжлийн банкнаас татаж ирсэн 400  тэрбум төгрөгийг салбар, салбарын сайдын багц дээр нэмж оруулж ирснийг 100 орчим тэрбумыг нэмчихлээ гэдэг ойлголт явчихлаа. Үүн дээр манай сайд нар ч  тодорхой хариултаа өгөхгүй байна. Улсын төсөв дээр Хөгжлийн банкнаас 70 тэрбум төгрөг нэмэгдэж, манай салбарын багц нэмэгдлээ гэсэн энэ ойлголтоо нийгэмд зөв цацаж чадаагүйн буруугаас бүхэлдээ “Сайд нарын багц нэмэгдлээ” гэх шоу явчихлаа. Өчигдөр Төсвийн байнгын хороо хуралдаж, чуулганы үеэр төсвөөс тодорхой хэд хэдэн зардлуудыг танаж, энэ жилийн төсөвт илүү чанга хандсан.

Энэ сарын 28-нд ОУВС-тай тохиролцох захирлуудын хурал болох бөгөөд эхний ээлжид Японы Засгийн газрын 850 сая долларыг 30 жилийн хугацаатай, 1,5 хувьтай өгөх зээлийг төсвийн алдагдлыг нөхөхөд ашиглана. Мөн ОУВС-аас 400 сая гаруй долларыг манай улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх  зорилгоор байршуулах юм. Үүнээс бусад донор орнуудаас орж ирэх зээлийг тодорхой төсөл дээр зарцуулна. ОУВС-тай тохиролцсон гэрээний дагуу өнөөдөр арилжааны банкуудад, концессуудад, Монгол банканд олон улсын  аудит хийлгэ гэдэг маш зөв зарчмын шаардлага тавьсан. Энэ хүрээнд хэн нь хэн бэ, банкуудын үйл ажиллагаа нь зөв юм уу, санхүүгийн механизм өнөөгийн нөхцөлтэй таарч байна уу, энэ концессын гэрээнүүд хуулийн дагуу явагдаж байна уу, ямар нэгэн байдлаар улсын мөнгийг шамшигдуулах хэмжээний концессууд хийгдэж үү гэдгийг мэдэж, олон түмэнд цацах ёстой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42600
0 эможи
keyboard_arrow_up